
Үйлчлэх хүрээ
Тус эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 161 тоот тушаалаар батлагдсан хүнд амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
Эрхэлж буй ажил, албан тушаалаар:
- Улс төрийн албан тушаалтан
- Төрийн өндөр албан тушаалтан
- Төрийн захиргааны албан тушаалтан
- Тусгай албан тушаалтан
Нутаг дэвсгэрийн харьяалалаар үйлчлүүлэх хүн ам:
- Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяаны хүн ам
Бусад иргэд:
- Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон, гавьяат, төрийн соёрхолтон
- Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог генерал, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хууль цаазны жинхэнэ зөвлөх цолтон
- Монгол улсаас гадаад улс, НҮБ-ын төрөлжсөн байгууллагад суугаа бүрэн эрхт элчин төлөөлөгчийн газрын дипломат ажилтан
- Гадаад орнуудаас Монгол улсад суугаа дипломат ажилтан, олон улсын байгууллагын төлөөлөгч, гадаадын элчин төлөөлөгчид, мэргэжилтэн, иргэд
- ШУА-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, орлогч дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич, Шинжлэх ухааны доктор (Dr.Sc)
- Монгол улсын УИХ-ын тогтоолоор заагдсан төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан, чөлөөнд буюу гавьяаны амралтанд гарсан хүмүүс
- АИХ-ын депутат, УБХ-ын гишүүд
- Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дайны ахмадууд
- “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг бүхий иргэд