
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН СОЛОНГОСЫН ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САНГААС ТУСЛАМЖИЙН ЭМ ХҮЛЭЭН АВЛАА
Нийтэлсэн огноо: 2020-07-28
Эрүүл Мэндийн Яам болон Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан /СОУЭМС/ 2015 оноос эхлэн “Үндэсний Оношлогоо Эмчилгээний Төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа билээ. ҮОЭТ-ийн нээлттэй холбогдуулан БНСУ-ын Засгийн газар, СОУЭМС-аас 349,478,305 воны үнэ бүхий 1,461,140 ширхэг 15 нэр төрлийн хандивын эхний ээлжийн эмийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан бол хоёрдугаар ээлжийн 335,258,385 воны үнэ бүхий 1,423,560 ширхэг 13 нэр төрлийн эмийг 2020 оны 7 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авлаа.
УХТЭ-ийн Үндэсний Оношлогоо Эмчилгээний Төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр БНСУ-ын KOFIH байгууллагаас дээрх хандвийн эмийг нийлүүлэхийг шийдвэрлэсэн ба МУ-ын засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд асан Д.Сарангэрэл, ЭМЯ-ны удирдлагууд, УХТЭ-ийн захирал асан Г.Баясгалан, УХТЭ-ийн хамт олон уг эрхийн бичгийг хүлээн авсан юм.
Тус хандивт дараах бүлгийн эмүүд нийлүүлэгдсэн.Үүнд:
- Артерын даралт бууруулах эм
- Өвдөлт намдаах эм
- Харшлын эсрэг эм
- Амьсгалын замын эрхтэн системд /ханиад/ нөлөөлөх эм
- Хоолны шингэц сайжруулах эм
БНСУ-ын Засгийн Газар, СОУЭМС-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
- УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
- УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН СОЛОНГОСЫН ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САНГААС ТУСЛАМЖИЙН ЭМ ХҮЛЭЭН АВЛАА
- УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН II ТАСАГ ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ.
- УХТЭ-ийн Нэгдсэн лабораторийн хамт олон COVID-19-ийн оношилгоог нэвтрүүлэх сургалтанд хамрагдлаа.
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Шинэ коронавирусийн /COVID-19/ халдварын үеийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд УХТЭ-ийн Гемодиализ, Зүрхний шигдээс, Харвалтын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
- УХТЭ-ийн захиргаанаас сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.
- УХТЭ-ийн Гамшгаас хамгаалах штабын мэдээ-2
- УХТЭ-ийн Гамшгаас хамгаалах штабын мэдээ-1
- Монголын Сувилагчдын Нийгэмлэгээс Короновирусийн халдвар COVID- 19 цар тахлын үед ажиглан тусгаарлах байранд ажилласан сувилагчдыг шагнан урамшууллаа.
- ГАРАА ТОГТМОЛ УГААЖ - ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ