Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / УХТЭ-ийн Гамшгаас хамгаалах штабын мэдээ-1

УХТЭ-ийн Гамшгаас хамгаалах штабын мэдээ-1

Нийтэлсэн огноо: 2020-05-07

“КОВИД-19 халдварт цар тахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуулилалт зохион байгуулах” Монгол улсын шадар сайдын 2020 оны  33 дугаар тушаал, ЭМС-ын 2020 оны А/266 дугаар тушаалын  дагуу 2020 оны 05 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд УХТЭ гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
  • Эмнэлгийн Гамшгаас хамгаалах штаб нь 72 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
  • Эмнэлгийн Гамшгаас хамгаалах штаб нь ҮОЭТ-ийн 1117 тоот өрөөнд байрлан ажиллаж байна. 
  • Штабтай холбогдох утасны дугаар-70080529,  дотуур утас-1117
2020 оны 05 дугаар сарын 06-ны байдлаар Гамшгаас хамгаалах штаб бүрэлдэхүүнээрээ 08:00 цагаас 22:00 цаг хүртэл ажиллаж, штабын гишүүд хуваарийн дагуу 24 цагаар ажиллаж байна.
 
ЭМЯ-нд  эмнэлгийн үйл ажиллагааны талаархи мэдээ, тайланг цаг тутамд хүргүүлж байна.
 
2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Улсын онцгой комиссоос ирсэн 
  • Цагийн байдал №1
  • Цагийн байдал №2
  • Цагийн байдал №3  
дээр ажиллаж,  хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулан, ЭМЯ руу мэдээ, тайланг хүргүүлэн  ажиллалаа. 
 
 
“КОВИД-19 халдварт цар тахалтай тэмцэх бэлэн байдлын  дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай холбоотойгоор эмнэлгийн бүх эрүүл мэндийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг мэдэгдэж байна.
 
УХТЭ-ийн Гамшгаас хамгаалах штаб
2020-05-07