Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / УХТЭ-ийн Гамшгаас хамгаалах штабын мэдээ-2

УХТЭ-ийн Гамшгаас хамгаалах штабын мэдээ-2

Нийтэлсэн огноо: 2020-05-08

“КОВИД-19 халдварт цар тахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуулилалт зохион байгуулах” Монгол улсын шадар сайдын 2020 оны  33 дугаар тушаал, ЭМС-ын 2020 оны А/266 дугаар тушаалын  дагуу 2020 оны 05 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд УХТЭ гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

  • Эмнэлгийн Гамшгаас хамгаалах штаб нь 72 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
  • Эмнэлгийн Гамшгаас хамгаалах штаб нь ҮОЭТ-ийн 1117 тоот өрөөнд байрлан ажиллаж байна.
  • Штабтай холбогдох утасны дугаар-70080529,  дотуур утас-1117

2020 оны 05 дугаар сарын 06-ны байдлаар Гамшгаас хамгаалах штаб бүрэлдэхүүнээрээ 08:00 цагаас 22:00 цаг хүртэл ажиллаж, штабын гишүүд хуваарийн дагуу 24 цагаар ажиллаж байна.

2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Улсын онцгой комиссоос ирсэн

  • Цагийн байдал №1
  • Цагийн байдал №2
  • Цагийн байдал №3 

2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Улсын онцгой комиссоос ирсэн

  • Цагийн байдал №4
  • Цагийн байдал №5

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Улсын онцгой комиссоос ирсэн

  • Цагийн байдал №6

дээр ажиллаж,  хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулан, ЭМЯ руу мэдээ, тайланг хүргүүлж  байна.

“КОВИД-19 халдварт цар тахалтай тэмцэх бэлэн байдлын  дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай холбоотойгоор эмнэлгийн бүх эрүүл мэндийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг мэдэгдэж байна.

 

УХТЭ-ийн Гамшгаас хамгаалах штаб

2020-05-08