Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / УХТЭ-ийн захиргаанаас сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

УХТЭ-ийн захиргаанаас сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

Нийтэлсэн огноо: 2020-05-13

Жил бүрийн 5-р сарын 12-ны өдрийг "Олон улсын сувилагчийн өдөр" болгон тэмдэглэдэг бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрөөр эмнэлгийн захиргаанаас хүн ардынхаа эрүүл энхийн төлөө энэрэх сэтгэл, эрдэм чадлаа харамгүй зориулан ажиллаж байгаа 90 жилийн түүхт УХТЭ-ийн сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ "Олон улсын сувилагчийн өдөр"-ийн баярын мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан дараах сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг:

ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр,

  • Бөөр дотоод шүүрлийн булчирхай судлалын тасгийн сувилагч Э.Нандин-Эрдэнэ
  • Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Б.Оюундарь нарыг

МУЗН-ийн “Нигүүсэл” медаль болон УХТЭ-ийн ерөнхий захирлын нэрэмжит шагналаар:

  • Амбулаторийн тасгийн ахлах сувилагч, арга зүйч Ш.Төмөр
  • Мэс засал судлалын тасгийн Хагалгааны ахлах сувилагч Б.Санчирмаа нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Мөн олон улсын сувилагчийн өдрийг угтан 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн “Бүх нийтийн эрүүл мэндэд сувилагчийн үүрэг” сэдэвт цахим эрдэм шинжилгээний хуралд шалгарсан илтгэгч нарт баяр хүргэж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулан, цаашдын сувилахуйн тусламж үйлчилгээний ажил, сургалт, судалгаанд нь амжилт хүслээ.