Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / УХТЭ-ийн Нэгдсэн лабораторийн хамт олон COVID-19-ийн оношилгоог нэвтрүүлэх сургалтанд хамрагдлаа.

УХТЭ-ийн Нэгдсэн лабораторийн хамт олон COVID-19-ийн оношилгоог нэвтрүүлэх сургалтанд хамрагдлаа.

Нийтэлсэн огноо: 2020-05-20

2020.05.18-нд УХТЭ-ийн лабораторийн тасгийн эмч, биоанагаахын мэргэжилтэн, ажиллагсад “COVID-19 өвчний оношилгоо, сорьц авах, тээвэрлэх, халдварын үеийн био аюулгүйн ажиллагаа, устгал, халдваргүйжүүлэлт хийх” талаар сургалтанд хамрагдлаа. Сургалтанд Дархлаа судлаач, Др. Л.Энхсайхан, Биоаюулгүйн кабинетийн инспектор, сургагч багш Др. Д.Гантулга, Молекул Биологич Др. Ж.Жамбалдорж нар илтгэл тавьж, санал солилцлоо. 


COVID-19 өвчний үүсгэгчийн молекул механизм, лабораторийн оношилгооний арга, онолын үндэслэл, шинжилгээний давуу болон сул тал, био-аюулгүй ажиллагаа, био хамгаалал, орчин үеийн шинэ технологийн талаар ЭМЯ-ны ажлын хэсгийн арга хэмжээ, үр дүнг танилцуулж, лабораторийн өнөөгийн чадавхи цаашид хэрэгжүүлэх боломжын талаар хэлэлцлээ.