Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Шинэ коронавирусийн /COVID-19/ халдварын үеийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд УХТЭ-ийн Гемодиализ, Зүрхний шигдээс, Харвалтын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Шинэ коронавирусийн /COVID-19/ халдварын үеийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд УХТЭ-ийн Гемодиализ, Зүрхний шигдээс, Харвалтын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийтэлсэн огноо: 2020-05-15

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Шинэ коронавирусийн /COVID-19/ халдварын үеийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр УХТЭ-ийн Гемодиализ, Зүрхний шигдээс, Харвалтын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. 

  • Гемодиализ эмчилгээний хэсэг нь 2011 онд эмчилгээний 2 аппаратай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар 8 аппаратанд бөөрний архаг болон цочмог дутагдал оношоор 30 гаран үйлчлүүлэгчдэд бөөр орлуулах эмчилгээг хийж байна. 7 хоногийн 6 өдөр, өдөрт 2-3 ээлжээр бөөр орлуулах эмчилгээг хийдэг. Улсын хэмжээнд гемодиализ эмчилгээний 370 аппарат, 1017 хүн  гемодиализ эмчилгээ хийлгэж байна. Мөн бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох хэвлийн диализ эмчилгээг 2015 оноос хийж байна.

  • УХТЭ тархины цочмог харвалттай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2019-2020 оны хугацаанд эмнэлгийн дотоодын төсвөөр харвалтын нэгжийн нийт 8 ор бүхий байр болоод дотоод заслын асуудлыг шийдэн 2020 онд үйл ажиллагаагаа эхлүүлэх зорилготой ажилласаар байна. Одоогийн байдлаар тус нэгжийн байр болоод дотоод засал амжилтай шийдэгдэн бэлэн болсон байгаа хэдий ч бүх төрлийн тоног төхөөрөмж хэрэгцээ шаардлагатай хүлээгдэж байгаа ба ялангуяа амин чухал хэрэгцээ бүхий амьсгалын аппарат дутагдалтай байна.

  • УХТЭ-ийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний тасаг нь 2019 оны 12 дугаар сард байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор

               - хавдрын үеийн ангиографи эмчилгээ

               - захын судасны ангиографи оношилгоо эмчилгээ

               - зүрхний титэм судасны оношилгоо эмчилгээг хийж буй бөгөөд улсын хэмжээнд 4 дэх (УНТЭ, УГТЭ, ХСҮТ) ангиографийн том төв болж буй юм.

Эхний улирлын байдлаар нийтдээ 300 гаруй судсан дотуурх мэс ажилбар амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд үүний 80 гаруй хувь нь элэгний хавдрын үеийн эмчилгээнүүдийг хийсэн байна. Бусад нь бөөр, уушиг, хөх, умайн хавдруудын үеийн эмчилгээг хийхээс гадна зүрхний титэм судасны оношилгоог хийсэн байна. Улсын хэмжээнд анх удаагаа хөхний хавдрыг соруулж авах аргыг манай тасаг нэвтрүүлж одоогоор 5 хүнд уг мэс ажилбарыг амжилттай хийсэн сайхан мэдээг хүргэж байна.

  • Зүрхний титэм судсан дотуурхи оношилгоо, эмчилгээ
    ЗСС-ын тасаг 2014 оны II сард байгуулагдсан. Хэвтүүлэн эмчлэх бүхий 25 ортой амбулаторийн үзлэгийн 2 кабинеттай. 9 эмч 12 сувилагч нийт 21 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Тасагт зүрх судасны өвчнийг оношлох, эмчилгээний үр дүнг хянах зорилготой хатгалтгүй аргаар хийгддэг багаж хэрэгслийн шинжилгээнүүдийг хийж байна. 2020 онд ҮОЭТ үйл ажиллагаагаа эхлүүлэх болсноор зүрхний титэм судсан дотуурхи оношилгоо, титэм судсан дотуурхи эмчилгээг явуулах нөхцөл боломжоор хангагдаж шигдээсийн иж бүрэн тоноглогдсон 5 ор ашиглагдах боломжтой болсон. 2020 оны I улиралд Титэм судсан дотуурхи оношилгоог - 42 өвчтөнд, зүрхний дамжуулах системийн гажуудалтай 5 өвчтөнд Пейсмекер суулгасан нь амжилттай боллоо.