Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / УХТЭ-ИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

УХТЭ-ИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн огноо: 2022-02-22

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, сувилахуйн стандарт ажиллагааны зааврыг шинэчлэн боловсруулах зорилгоор "Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах" семинарыг зохион байгуулсан.

Уг семинарыг БНСУ-ын Канбуг Самсунг эмнэлэг болон KOFIH төслийн бүрэн санхүүжилтээр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн алба зохион байгуулж, УХТЭ-ийн сувилагч, мэргэжилтнүүдийн мэдлэгийн санд хувь нэмэр оруулсан юм.

Мөн Канбуг Самсунг эмнэлгийн Сувилахуйн албаны сургалт хариуцсан менежер Ким Мюу Ёнь, Амбулаторын ахлах сувилагч Юүнь Бён Сонь, төслийн хариуцагч Хо Да Сум, Төслийн зохицуулагч Пак Даль Рим дэмжин ажиллаж, хамтран ажиллагч байгууллагаар Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, Монголын сувилагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн С.Алтанбагана, Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн багш СУ-ны докторант Л.Дондоосүрэн нар тус тус зочин багшаар ажиллаж бидний ажлыг дэмжсэнд талархал илэрхийлье.