+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Тусламж үйлчилгээ

Тусламж үйлчилгээ

Дурангийн төв

 

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь 1979 онд дурангийн кабинетын үйл ажиллагааг анх эхлүүлсэн. 1980- оноос Гуурсан хоолойн дурангийн шинжилгээг, 1984- оноос цөс, нойр булчирхайн суваг сэтгүүрдэх шинжилгээ /ERCP/ хийж эхэлж 2022 хүртэл 1000 гаруйг хийсэн байна.

2019 оноос Дурангийн төв болон өргөжиж дурангийн эмч 4, дурангийн сувилагч 4, нийт 8-н хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Дурангийн төв нь OLYMPUS-EVIS EXERA III брэндийн таур болон дуран, ENDOCLENS-NSX брэндийн автомат угаалгын машин, ENDOCAB PLUS хатаах шүүгээ зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд уян дурангийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж, жилд дунджаар 10000 гаруй дурангийн оношилгоо, ажилбар хийгддэг. Үүнд:

  • Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний дуран оношилгоо, ажилбар
  • Бүдүүн, шулуун гэдэсний дуран оношилгоо, ажилбар
  • Гуурсан хоолойн оношилгоо, ажилбар
  • Цөс, нойр булчирхайн сэтгүүрдэх оношилгоо, эмчилгээ (ERCP)

 

Тусламж үйлчилгээ