+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Menu

Department

Department

Зүрх судас судлалын тасаг

Зүрх судас судлалын тасаг | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

ТАНИЛЦУУЛГА

УХТЭ-ийн Зүрх судас судлалын тасаг 2014 онд анх Дотрын 2-р тасгийн суурин дээр үүсгэн байгуулагдсан. Бид зүрх судасны өвчний оношлогоо, эмчилгээний нарийн мэргэжлийн лавлагаа тусламж үйлчилгээг Багануур, Налайх, Баянзүрх, Багахангай дүүргийн болон зүүн бүсийн аймгийн хүн амд  хүргэж байна. 

ЗҮРХ СУДАС СУДЛАЛЫН ТАСГИЙН ҮНДСЭН ЗОРИЛГО: Зүрх судас судлалын чиглэлээр цогц, шуурхай, чанартай үйлчилгээг дэвшилтэт техник технологид тулгуурлан үйлчлүүлэгчдэд чанартай хүргэх нь бидний зорилго юм.

 ЗҮРХ СУДАСНЫ ТӨВИЙН ЗОРИЛТ: 

1. Нарийн мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай эмч, сувилагч болон бусад мэргэжилтнүүдээс бүрдсэн титэм судас, хэм алдагдал, зүрхний дутагдал, зүрх судасны дүрс оношлогоо гэсэн багуудаар цаашид зүрхний төв болон ажиллах, эдгээр багууд нь биеэ даасан нэгжүүд болох

2. Зүрх судасны өвчний оношлогоо, эмчилгээний орчин үеийн шинэ арга, технологийг өөрийн эмнэлэгт нэвтрүүлж нутагшуулах

3. Зүрх судас судлалын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний нөөцтэй болох

 

БҮТЭЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Хэвтүүлэн эмчлэх тасаг 25, зүрхний шигдээсийн нэгж 5 ортойгоор Зүрхний ангиографийн оношлогоо, эмчилгээ, зүрхний түр зуурын болон байнгын пейсмейкер суулгац эмчилгээ,  Зүрхний хэт авиан шинжилгээ, Зүрхний улаан хоолойн хэт авиан шинжилгээ, Зүрхний ачаалалтай бичлэг, Зүрхний 24 цагийн, 7 хоногийн цахилгаан бичлэг, 24 цагийн артерийн даралт хэмжилт зэрэг зүрхний инвазив болон инвазив бус оношлогоо, эмчилгээний ажилбаруудыг хамгийн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хийж байна. 

2019 онд ҮОЭТ нээгдэж техник технологийн шинэчлэл хийгдсэнээр дэлхийн хамгийн сүүлийн үеийн  GE брэндийн зүрх сэтгүүрдэх лаборатори, Зүрхний хэт авиан шинжилгээний  Vivid E-95 аппарат , GE Vivid -iq зөөврийн аппарат, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг, 24 цагийн артерийн даралт хэмжилт, зүрхний ачаалалтай бичлэг  суурилагдсан нь бидний үзүүлж буй тусламж үйлчилгээнд ихээхэн дэвшил авч ирсэн. 

Эмч нарын багт зөвлөх  зэрэгтэй эмч 3, тэргүүлэх зэрэгтэй эмч 3, ахлах зэрэгтэй эмч 2, клиникийн профессор 3 байгаа бол тэргүүлэх зэрэгтэй сувилагч 2, ахлах зэрэгтэй сувилагч 4 ажиллаж байна. Нийт эмч нарын 40% "Судсан дотуурх мэс засал"-ын эмчийн нарийн мэргэшил эзэмшсэн. 

 

 

 

 

 

 

Х.Дашдэмбэрэл

Х.Дашдэмбэрэл

Зүрх судас судлалын тасгийн их эмч

Б.Батболд

Б.Батболд

Зүрх судас судлалын тасгийн их эмч

Л.Эрдэнэхүү

Л.Эрдэнэхүү

Зүрх судас судлалын тасгийн их эмч

Д.Амарзул

Д.Амарзул

Зүрх судас судлалын тасгийн их эмч

Л.Пүрэвжаргал

Л.Пүрэвжаргал

Зүрх судас судлалын тасгийн их эмч

Т.Байгалмаа

Т.Байгалмаа

Зүрх судас судлалын тасгийн их эмч

А.Жавзанхүү

А.Жавзанхүү

Зүрх судас судлалын тасгийн их эмч

Ц.Жаргалсайхан

Ц.Жаргалсайхан

Зүрх судас судлалын тасгийн их эмч

Ж.Оюунцэцэг

Ж.Оюунцэцэг

Зүрх судас судлалын тасгийн их эмч

П.Долгормаа

П.Долгормаа

Зүрх судас судлалын тасгийн их эмч

Б.Золзаяа

Б.Золзаяа

Зүрх судас судлалын тасгийн эрхлэгч

Department
Take time