+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Бидний тухай

Бидний тухай

Нүүр / Бидний тухай / Бидний тухай

Бидний тухай

Бидний тухай | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Ард түмэн бол аливаа улсын жинхэнэ баялаг мөн. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн хамт олон бид 80 шахам жилийн туршид төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд хором ч ажралгүй зогссоор ирлээ. 

Эрүүл мэндийн цогц, шуурхай, чанартай үйлчилгээг, нарийн мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд болон дэвшилтэт технологид тулгуурлан үзүүлж үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулахыг манай хамт олон ямагт эрмэлзэж ирсэн билээ. Үйлчлүүлэгчид маань манай эмнэлэгт үйлчлүүлдгээрээ бахархдаг, бид ч өөрийн эмнэлгээрээ бахархдаг нь дээрх эрмэлзэлд хүрэх гэж ахмад үеийнхэн болон бидний хийж бүтээсэн ажил, хөдөлмөрийн үр дүн юм. Манай эмнэлэг Эрүүл мэндийн салбарт Олон Улсын Чанарын Удирдлагын тогтолцоо ISO 9001-2008 стандартыг хэрэгжүүлсэн анхны эмнэлэг болж 2011 онд батламжаа гардан авсан билээ.

Манай эмнэлэг түүхийнхээ нэгэн шинэ үе шатны өмнө хүрч ирээд байна. 2009-2010 онуудад тус эмнэлгийн хамт олны нөр их хөдөлмөрөөр бичигдэж бүтсэн Оношилгоо Эмчилгээний Үндэсний Төв байгуулах төслийн ТЭЗҮ-г Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Засгийн газар, Улсын их хурлаас дэмжин, БНСУ-ын Эксим банканд өргөн барьсан. Уг төслийн зээлийн гэрээ 2012 оны 4 дүгээр сард батлагдан, 56,6 сая долларын өртөг бүхий төв байгуулах боломж бий болсон. Тус төвийг байрьж байгуулах барилгын ажил энэ засгийн газрын үед буюу 2016 оны 9 дүгээр сараас эхлэж, одоогоор 30 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх жил буюу 2018 оны 12 сард барилгын ажил дуусч, тоног төхөөрөмж суурилагдан, шинэ төв маань иргэддээ үйлчлэхээр үүд хаалгаа нээх болно. Оношилгоо, эмчилгээний үндэсний төв ашиглалтанд орсноор Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг иргэдэд нээлттэй үзүүлэх материаллаг бааз бүрдэх юм. 

Тус төвд Монгол улсад анх удаа эмнэлгийн цөмийн оношилгооны тоног төхөөрөмж РЕТ СТ, изотопын бэсрэг үйлдвэр суурилагдана. Энэхүү аппарат нь хавдрын үсэрхийлэл тодорхойлдог, хавдрын эхэн үед эрт илрүүлэх боломжийг бий болгоно. Түүнчлэн иргэдэд нэн шаардлагатай байгаа зүрхний шигдээсийн төв, харвалтын төв, мэдрэлийн ба ортопед мэс заслын тасгууд, ангиографийн тасгууд ажиллана. Мөн төрөлжсөн мэргэжлийн бусад эмнэлгүүд, аймаг, дүүргийн эмнэлгүүдтэй телемедициний системээр холбогдон ажиллах боломжтой болно. 

Иргэн Та, манай цахим хуудасны байнгын уншигч байж, санаа бодлоо харамгүй ирүүлж, хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.