Бөөр дотоод шүүрэл судлалын тасаг нь УХТЭ-ийн Дотрын II тасгаас салбарлан 2014 онд анх 20 ортой, амбулаторийн хэсэг, гемодиализийн нэгж гэсэн хэсгүүдтэй байгуулагдаж шат ахисан тусламж үйлчилгээг Олон Улсын удирдамж, стандартад нийцүүлэн хүргэж байна. БДШБС тасаг нь нийт хэвтэн эмчлүүлэх 20 ортой тасаг, гемодиализ болон хэвлийн диализ эмчилгээний хэсэг, бөөр болон дотоод шүүрлийн кабинетууд гэсэн хэсгүүдтэй үйл ажиллагаа явуулж байна.
Тасаг нь хэвтэн эмчлүүлэх 20 ортой бөгөөд бөөрний болон дотоод шүүрлийн эмгэгтэй үйлчлүүлэгчдийг төлөвлөгөөт болон яаралтай журмаар хүлээн авч жилд дунджаар 700 үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна. Бөөрний өвчний оношлогооны алтан стандарт болох бөөрний эдийн шинжилгээг 2014 оноос хойш тасралтгүй хийж бөөрний өвчнийг эрт үе шатанд оношлон эмчилгээг Олон улсын удирдамжийн дагуу хийж байна. Түүнчлэн хүчил шүлтийн тэнцвэрээр бөөрний эмгэг оношилж байна.
Тасгийн гемодиализ эмчилгээний хэсэг нь гемодиализ эмчилгээг 2013 оноос, хэвлийн диализ эмчилгээг 2015 оноос хойш тасралтгүй үзүүлж байна. Диализ эмчилгээний хэсэг нь эрүүл ахуйн шаардлага хангасан усны систем, өрөө тасалгаа, гемодиализ эмчилгээний 8-10 аппараттайгаар 7 хоногийн 6 өдөр 2-3 ээлжээр тусламж үйлчилгээг үзүүлдэг. Амбулаторийн үргэлжилсэн хэвлийн диализ (CAPD) болон автомат хэвлийн диализ (APD) эмчилгээг өдөр тутам хийж эмчилгээний чанар аюулгүй байдлыг тогтмол хянан ажилладаг. Бөөрний архаг болон хурц дутагдлын улмаас бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай иргэдэд жилд дунджаар 4500-4800 сеанс эмчилгээ хийж гүйцэтгэж байна.
Бөөрний болон дотоод шүүрлийн амбулаторийн кабинет нь байнгын ажиллагаатай бөгөөд сард дунджаар 800 гаруй үйлчлүүлэгчдэд өвчний зэрэг явцаас хамааран оношлогоо, эмчилгээ, хяналт хийж гүйцэтгэдэг.
Тасгийн хүрээнд АУ доктор 1, АУ-ны магистр 3, Зөвлөх зэрэг 1, Тэргүүлэх зэрэг 2, Ахлах зэргийн эмч 1, ахлах зэргийн сувилагч 2 нийт 16 эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тасгийн эмч сувилагч нар Солонгос, Итали, Тайвань, Хонгконг, ОХУ, АНУ зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эмч нар ажиллаж байна.
Тус тасаг нь байгуулагдсан цагаас хойш Солонгосын Сөүлийн Их Сургууль, Тайваний Үндэсний Их Сургууль, АНУ-ын Жонс Хопкинсийн Анагаах Ухааны Их Сургууль, БНХАУ-ын Бээжингийн Анагаах ухааны их сургууль, Олон Улсын Бөөрний Нийгэмлэг, Рафаел Олон Улсын байгууллага, Солонгосын бөөрний нийгэмлэг зэрэг байгууллагуудтай хамтын ажиллаагаатай ажилладаг.
Тасаг 2018 оноос хойш бөөрний нарийн мэргэжил олгох сургалтыг тасралтгүй явуулж жил бүр элсэлт авч байна. Түүнчлэн үйлчлүүлэгчид зориулсан сургалт хийдэг, анхан болон хоёрдахь шатлалын эмнэлэгт нарийн мэргэжлийн зөвөлгөө өгч ажилладаг.
Бөөр- дотоод шүүрлийн чиглэлээр доорх эмгэгийг зонхилон оношилж эмчилж бна. Үүнд:
Бөөрний эмгэгийн чиглэлээр:
• Чихрийн шижиний бөөрний хүндрэл
• Бөөрний түүдгэнцрийн эмгэгүүд
• Шээсний замын халдвар
• Артерийн даралт ихсэлтийн бөөрний хүндрэл
• Тогтолцооны эмгэгүүдийн үеийн бөөрний хүндрэл
• Люпус нефрит
• Бөөрний сувганцрын эмгэг
• Бөөр уйланхайтах эмгэг
• Бөөрний шалтгаант эрдсийн өөрчлөлтүүд
• Бөөрний заврын эдийн үрэвсэл
• Бөөрний цочмог гэмтэл
• Бөөрний архаг өвчин
• Бөөрний архаг дутагдал
• Бөөр орлуулах эмчилгээ: Гемодиализ болон хэвлийн диализ
Дотоод шүүрлийн эмгэгийн чиглэлээр:
• ЧШ хэвшинж 1 болон 2 үеийн
• Оношлогоо
• Эмчилгээ
• Сахар бууруулах эм
• Инсулины сонголт
• Эрт болон хожуу үеийн хүндрэлийн менежмент
• Бамбай булчирхайн эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээ
• Тархмал хордлогот бахуу
• Бамбайн аутоиммун гаралтай үрэвсэл
• Бамбайн цочмогдуу үрэвсэл
• Бамбайн дааврын дутагдал
• Иж бамбайн дааврын эмгэг
• Өнчин тархины эмгэг
• Өнчин тархины макроаденом мэс заслын дараах даавар орлуулах эмчилгээ
• Цусанд пролактин даавар ихсэх
• Чихрийн бус шижин
• Бөөрний дээд булчирхайн эмгэг
• Бөөрний дээд булчирхайн архаг дутагдал
• Бөөрний дээд булчирхайн үүсгэвэрийн оношлогоо, эмчилгээ