+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Menu

Department

Department

Дүрс оношилгооны төв

Дүрс оношилгооны төв | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Тоног төхөөрөмж, шинэ технологи

·         MRI   аппарат /GE Discovery 750, 3Tesla /

GE компанийн 3Т хүчин чадалтай ба соронзон орон ашигладаг учир  хүний биед хоргүй.

1.    Тархины эмгэгүүдийн болон тархины судасны MRI

2.    Элэгний жижиг хавдрынг эрт үед нь илрүүлэх шинжилгээ

3.    Зүрхний булчингийн эмгэгүүдийн ялган оношлогоо

4.    Цөсний замын шинжилгээ /MRCP/

5.    Бүтэн нурууны MRI

6.    Үе мөч булчин шөрмөс холбоосын өөрчлөлтийг илрүүлэх

7.    Бага аарцгийн хөндий шинжилгээ

8.    Цусны эргэлт ба эргэн тойрны эд эс хоорондын ялгааг сайн гаргана.

9.    Илүү хурдан илүү нарийвчлалтай шинжилгээ хийнэ.

10.   

·         Компьютерт томогорафи / GE Revolution EVO 128 slice/

 /Шинжилгээнд орох хугацаа богино, үйлчлүүлэгчид очих  рентген туяаны ачаалал бага байна./

1.    Зүрхний титэм судасны нарийсал бөглөрөлийг илрүүлэх шинжилгээ / Зүрхний титэм судасны зураглал/

2.    Дээд доод мөчдийн судасны шинжилгээ

3.    Хэвлийн хөндийн эрхтэний нарийвчилсан шинжилгээ / цуллаг эрхтэний болон хавдрын эзэлхүүн тодорхойлох аппликейшн/

4.    Уушигны хавдрыг илрүүлэх шинжилгээ

5.    Завсрын эдийн өвчнийг оношлох шинжилгээ

6.    Гэмтлийн үений тархи цээж, хэвлийн хөндий мөчдийн шинжилгээ

7.    Тархиын харвалтыг илрүүлэх / тархины судасны СТ ангиографи/

8.    Чамархай яс болон дотор чихний

9.    Ходоодны КТ шинжилгээ

10.   3D өндөр нягтралтай зураглал

 

·         Маммографийн /хөхний/  аппарат /Senographe crystal Nova/

 

Үйлчлүүлэгчид өгөх туяаны ачаалалыг тохируулж хамгийн бага тунгаар, илүү өндөр нарийвчлалтай зураг авахаас гадна автомат мэдрэгчтэй тул үйлчлүүлэгчид өвдөлт бага  өгдөг давуу талтай. 2D эдийн шинжилгээ хийх боломжтой.

 

·         Рентген зургийн бүтэн биеийн аппарат /Discovery XR656/

Volume RAD

1.    Цээж, хэвлий болон нурууны зургийг маш бага туяаны ачаалалтайгаар 1 хальсан дээр буулгаж зургийг авна

2.    Авсан зургийг дэлгэцэн дээр багцалж олон зүслэгээр харьцуулан харуулах боломжтойгоос гадна зургийг засварлах боломжтой.

Dual energy Substraction

3.    Янз бүрийн туяаны шингээлттэй эрхтэний зургийг богино  хугацаанд  1 удаагийн тунгаар 1 удаа авна

4.    Стандарт нөхцөлөөр авсан зургаас яс болон зөөлөн эд, шохойжилтуудыг ялган оношлох боломжтой.

 

·         Рентген харалт болон зургийн хосолсон дижитал аппарат / Jumong RF Universal Stand DR System/ 

Биеийн бүх яс, эрхтэн системийн зургийг эрхтэн тус бүрээр хэсэгчилэн авна.

 

·         Хэт авиан аппарат /GE VIVID  95  4D ULTRASOUND/

 

1.    TCI болон ACE программатай.

2.    4D , өнгөт зураглалтай

3.    Судасны зураглал тод

4.    Илүү нарийвчилсан зураглал, үнэн зөв дүрслэл 

 

·         Ясны сийрэгжилт тодорхойлох аппарат /PRIMUS Whole Body DXA
Bone Densitometer
/

Бүх биеийн болон хэсэгчилсэн ясны сийрэгжилтийг тодорхойлно.

 

·         Зөөврийн рентген аппарат /ELMO-T3 Mobile X ray system/

 

1.    Маш бага зайд бага туяагаар зураг авах боломжтой бөгөөд хэвтрийн болон зөөвөрлөх боломжгүй өвчтөнд хэрэглэнэ.

2.    Дижитал хувиргагчаар зургийг авч, хадгална.

3.    Ренген хоолой нь нь 90градус хөдөлнө.

 

·         Хагалгааны үед хэсэглэх рентген аппарат /Digital C-arm X –ray System PROSTAR/

Мэдрэлийн мэс засал, хэвлийн хөндий болон үе мөчний хагалгаа,  бусад оношлогоо эмчилгээний ажилбарын үед хагалгааны явцад хяналт хийх, шаардлагатай тохилдолд зураг авна.

Department
Take time