+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Menu

Department

Department

СУРГАЛТ, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА

Тус эмнэлгийн сургалт, гадаад харилцааны алба нь төгсөлтийн дараах үндсэн, төрөлжсөн мэргэшил, мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр эмнэлгийнхээ хүний нөөцийг тасралтгүй сургахын зэрэгцээ “Алсын хараа-2050”-ын бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинэ дэвшилтэд технологи, инноваци нэвтрүүлэх зорилгоор судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үр дүнтэй зохион байгуулж байна. Мөн гадаадын өндөр хөгжилтэй орнуудын төрөлжсөн эмнэлэг болон анагаахын их сургуулийн эмнэлэг, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүний нөөцийг сургах, харилцан туршлага солилцох, зочин профессорыг урин ажиллуулах ажлуудыг зохион байгуулж байна. Дотоод хамтын ажиллагааны хүрээнд зүүн бүсийн 5 аймаг, алслагдсан 3 дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд зориулж лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр ажлын байрны болон цахим сургалтуудыг зохион байгуулахаас гадна телемидицинээр хамтарсан хэлэлцүүлэг, зөвлөгөөг тогтмол хийж байгаа билээ.

Бүтэц, бүрэлдэхүүн

Сургалтын алба нь албаны дарга, сургалтын асуудал хариуцсан албаны арга зүйч, гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан арга зүйч  гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Тус эмнэлэг нь ЭМЯ-ны харьяа сургалт эрхлэх томоохон байгууллагуудын нэг бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн мэргэшлээр 5-н чиглэл (мэс засал, дотрын анагаах, дүрс оношилгоо, мэдрэл, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж судлал)-д, төрөлжсөн  мэргэшлээр 2 чиглэл (бөөр судлал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал)-д сургалтуудыг зохион байгуулж байна. Мөн сувилахуй төрөлжсөн мэргэшлийн 4 чиглэл (мэс засал, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, оношилгооны дуран)-д, эмч нарын мэргэжил дээшлүүлэх 2 чиглэл (хэвлийн хөндийн дурангийн мэс засал, яаралтай тусламж судлал)-д тус тус сургалтыг эрхлэн явуулж байна.

            Гадаадын өндөр хөгжилтэй 10 гаруй орнуудын эмнэлэг, төрийн бус байгууллагуудтай идэвхтэй хамтын ажиллагаатай ажиллаж байна. Үүнээс дурдвал БНСУ-ын Йонсэй Сэвэрен эмнэлэг, Канбуг Самсунг эмнэлэг, Кореа Ансан, Анам эмнэлэг, Вельсийн нэрэмжит эмнэлэг болон Гёнгиду аймгийн Олон улсын эрүүл мэндийн нийгэмлэг, Тайвань улсын Тайпэй байгууллага, Турк улсын Мэдикал  Парк эмнэлэг зэргийг нэрлэж болно.

Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын KOFIH (Korea Foundation for International Healthcare) байгууллагын санхүүжилттэй 2025 он хүртэл хэрэгжих төслийг Канбуг Самсунг эмнэлэгтэй хамтран амжилттай хэрэгжүүлж байна.

Department
Take time