+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Menu

Department

Department

Сувилахуйн алба

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн алба нь нийт 17 тасаг, нэгжийн 240 сувилахуйн хүний нөөцтэйгээр үйл ажиллагаа явагдаж байна. Тасгийн нэгдсэн зохион байгуулалт хийх (Ward management) менежментийг хэрэгжүүлэх зорилго тавин нэг эмчид ногдох сувилагчийн тоо 1:2, нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоо хэвтэн эмчлүүлэх тасагт 1:10-12, амбулаторит 1:20-30 ажиллаж байна. Сувилахуйн хүний нөөцийн 1 хувь нь магистр, 60.6 хувь нь бакалавр, 38.4 хувь нь дипломын боловсролтой, 39 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, 43.7 хувь нь мэргэшсэн сувилагч байна. Сувилахуйн алба нь Сувилахуйн албаны дарга, Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хариуцсан арга зүйч, сургалт хөгжил хариуцсан арга зүйч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагааг явуулдаг.

Сувилахуйн алыаны давуу тал

-       Сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай, жигд, аюулгүй ард иргэдэд хүргэх менежментийг боловсронгуй болгосон.

-       Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтыг 5 чиглэл (Мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн сувилахуйн мэргэшил олгох, оношилгооны дурангийн мэргэшил дээшлүүлэх сургалт)-ээр зохион байгуулдаг.

-       Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламжийг хөгжүүлэхийн тулд сувилахуйн түүх хөтлөх баг ажиллаж байна.

-       Техник технологийн эрин зуунд ажиллаж, амьдарч байгаатай холбоотой ДАБИНЧИ робот мэс засал хийх, элэгний хавдрыг тэжээгч судсыг бөглөх эмчилгээ буюу TACE, өндөр давтамжит долгионоор хавдрыг түлэх эмчилгээ, үүдэн вений судас бөглөх эмчилгээ, Вакуум тусламжтай хөхний хавдрын эдийн шинжилгээ VABB, Варикоз венийг түлэх VVA эмчилгээ, химийн эмчилгээ хийх порт байрлуулах, дурангийн оношилгоо эмчилгээний ERCP, цөсний замын нарийсал тэлэх эмчилгээ, PET/CT буюу цөмийн оношилгоо эмчилгээ, сувилахуйн тусламжийг хөгжүүлэхэд багаар ажиллан, Олон улсын сувилахуйн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна.

-       Эмнэлгийн орчин, сувилахуйн тусламж үйлчилгээний бэлэн байдал, ажлын байранд 5S зарчмыг хэрэгжүүлсэн.

-       Сувилахуйн хүний нөөцийн хөгжлийн бодлогыг 4, карьерийг 6 шатлалаар хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-       Эмч, сувилагч нарын сургалт явуулах таатай орчин бүрдүүлэн сургалтын өрөөг бий болгосон.

-       УХТЭ-д хэрэглэгдэх сувилахуйн оношийн жагсаалтыг тасаг нэгжийн онцлогт тохируулан гаргасан.

-       Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор ахлах сувилагчийн семинарыг жилд 2 удаа, эмнэлзүйн хэлэлцүүлэг болон сувилахуйн тогтмол сургалтыг 7 хоног бүр тус тус зохион байгуулан тогтмолжуулсан.

-       Эмнэлгийн үргүй зардлыг хэмнэх, сувилагчийн ажлын бүтээмжийг сайжруулах зорилгоор орчин үеийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн.

-       Сувилахуйн хүний нөөцийн сэтгэл ханамж болон ажлын таатай орчинг бүрдүүлсэн (сувилагчийн ажлын цүнх, бусад)

 

Department
Take time