+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Menu

Services

Services

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КАБИНЕТ

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КАБИНЕТ | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Манай эмнэлгийн Эмэгтэйчүүдийн кабинетийн мэргэшсэн их эмч, сувилагч нар нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний стандарт удирдамжийн дагуу олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээг орчин үеийн аппарат тоног төхөөрөмж ашиглан үзүүлж байна.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан: 8:00-16:30

Байршил: УХТЭ-ийн Төв байрны 2 давхарт А-26 тоот

Эмэгтэйчүүдийн кабинет нь  дараах төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

Амбулаториор хийгдэх үзлэг:

  • Урьдчилан сэргийлэх үзлэг
  • Мэс заслын дараах хяналтын үзлэг
  • Бүх төрлийн эмэгтэйчүүдийн эмгэгийн үеийн хийгдэж байна.

Амбулаториор хийгдэх шинжилгээ:

  • Үтрээний наалдацын шинжилгээ
  • Үтрээний нян ургуулах бактериологийн шинжилгээ
  • Үтрээний PCR шинжилгээ – уреаплазм, микоплазм, хламиди, хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээ
  • Үтрээний хэт авиа
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ
  • Умайн хүзүүний эдийн шинжилгээ
  • Умайн хөндийн эдийн шинжилгээ
  • Гистеросальпингография /эмэгтэйчүүдийн үргүйдлийн үед рентген тодосгогч бодистой умайн гуурсан хоолойн зураг авах шинжилгээ/
  • Кольпоскопи /умайн хүзүүний болон үтрээний дуран/ - умайн хүзүүний үрэвсэл, хавдар, хавдрын урьдалыг дурандаж оношлоно.
  • Умайн хүзүү үтрээний өргөтгөсөн дуран
  • Гистероскопи /умайн хөндийн дурангийн шинжилгээ. Умайн хөндийн цус алдалтын үед умайн хөндийг дурандаж онош тодруулна/

Амбулаториор хийгдэх ажилбарууд:

  • Умайн хөндийд ерөндөг тавих
  • Умайн хөндийгөөс ерөндөг авах
  • Умайн хүзүүнээс ургацаг авах авах
  • Умайн хүзүүний хавдрын урьдал үед умайн хүзүүг /LEEP / цахилгаан гогцоогоор өөлөх
  • Бартолин булчирхайн өвчнйи үеийн жижиг мэс ажилбарууд
  • Бэлгийн их уруул болон гадна бэлэг эрхтэний үүсвэр авах
  • Хагалгааны дараах боолт
  • Оношлогооны болон эмчилгээний зорилгоор арын хүнхрээний хатгалт
  • Бэлгийн шовх ургацаг авах
  • Үтрээ, гадна бэлэг эрхтэн, умайн хүзүүнд хийгдэх жижиг мэс ажилбарууд
  • Умайн хөндийн ажилбарууд
  • Үтрээний эмчилгээ

Мэс заслын тасагт хийгдэх эмчилгээ:

Эмэгтэйчүүдийн хортой болон хоргүй хавдарын мэс засал эмчилгээ

Эмэгтэйчүүдийн эмгэгийн үеийн бүх төрлийн дурангийн мэс засал

Дурангаар умайг умайн хүзүүний хамт тайрах, дурантай хавсран умайг үтрээгээр авах

Дурангаар өндгөвчний уйланхай авах, өндгөвч тайрах

Дурангаар гуурсан хоолойн наалдац салгах, гуурсан хоолой тайрах, гуурсан хоолой нээх

Дурангаар умайн хоргүй хавдарын зангилааг авах

Умайн хөндийн оношлогооны болон дурангийн мэс засал

Эмэгтэйчүүдийн эмгэгийн үеийн нээлттэй мэс заслууд

Умайн бүрэн болон бүрэн бус унжилтийн үеийн дурангаар умайг авч давсаг сойж хярзан оёх мэс засал

Эмэгтэйчүүдийн давсаг унжилт сойх, хярзан оёх мэс засал

Хярзан болон бэлгийн уруулын нөхөн сэргээх мэс заслууд

Services
Take time