УХТЭ-ийн Өвдөлт намдаах эмчилгээний хэсэг нь эмнэлгийн Хоёрдугаар байрны 2 давхарт байрладаг бөгөөд хавдрын ба хавдрын бус гаралтай цочмог болон архаг өвдөлтийг намдааж өвчтөний бие сэтгэлийн зовиур шаналгааг арилгаж, нийгэмд хэвийн амьдралдаа үргэжлүүлэх боломж олгох, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор олон улсад батлагдсан, нотолгоонд тулгуурласан өвчтөнд аюулгүй, үр дүнтэй өвдөлтийн менежментийн эмчилгээ, тусламж үйлчилгээг цогц хэлбэрээр үзүүлж байна.
Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 08:20-16:20