+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Menu

Articles

Articles

Home / Articles / ЭХИЙН СҮҮ – ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ...

ЭХИЙН СҮҮ – ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ БИЕИЙН ҮНДЭС 🪴

  • ЭХИЙН СҮҮ – ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ БИЕИЙН ҮНДЭС 🪴(0) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • ЭХИЙН СҮҮ – ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ БИЕИЙН ҮНДЭС 🪴(1) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • ЭХИЙН СҮҮ – ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ БИЕИЙН ҮНДЭС 🪴(2) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • ЭХИЙН СҮҮ – ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ БИЕИЙН ҮНДЭС 🪴(3) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • ЭХИЙН СҮҮ – ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ БИЕИЙН ҮНДЭС 🪴(4) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • ЭХИЙН СҮҮ – ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ БИЕИЙН ҮНДЭС 🪴(5) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

🤱🤱🤱

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног нь жил бүрийн 8 дугаар сарын эхний 7 хоногт тохиодог ба энэ нь нярай хүүхдийн амьдралын эхний зургаан сард зөвхөн эхийн сүүгээр хооллохыг дэмжих зорилготой. Ингэснээр нярай хүүхдийн өсөлт хөгжлийг хамгийн сайн хэмжээнд хүрэхэд түлхэц болдог ба цаашлаад нэмэлт хоолтой хавсран хүүхдийг 2 нас хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг зөвлөж байна. 

Эхийн сүү нь хүүхдийн эрүүл саруул өсөн бойжихуйн үндэс бөгөөд чухал шим тэжээллэг бодисоор хангаад зогсохгүй хүүхдийг уушгины хатгалгаа зэрэг үхлийн аюулт өвчнөөс хамгаалах, өсөлт хөгжлийг нь дэмжих зэрэг хүүхдийн эрүүл мэндэд олон чухал ашиг тустай. Мөн эмэгтэйчүүдийн өндгөвч, хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулахад туслах болно.

ЭХИЙН СҮҮНИЙ АШИГ ТУС:

✅ Хамгийн шилдэг цор ганц байгалийн тэжээл

✅ Хүүхдийн эрүүл байх үндэс

✅ Нярайн өсөлт хөгжлийн хөдөлгүүр

✅ Хүүхдийн оюун ухааныг хурцлагч

✅ Шим тэжээллэг бодисуудын бүрдэл

✅ Хүүхдийг өвчлөх эрсдэлээс хамгаалагч

✅ Насан туршийн хүчирхэг дархлаа

✅ Эмэгтэйчүүдийн өвчлөлийг бууруулагч

✅ Эхийг сэтгэл гутралаас ангижруулагч

✅ Эх үрийн нандин холбоог тэтгэгч

ЭНХРИЙ ҮРСЭЭ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛООРОЙ❣️

Breastfeeding is not a choice, it is a responsibility.

Хөхөөр хооллох нь сонголт биш, харин үүрэг хариуцлага юм.

#WorldBreastfeedingWeek

https://www.facebook.com/www.moh.gov.mn

Category
Take time