Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах гэрээн дээр үзэглэв. Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭЭЭШСҮАЗАлба, УХТЭ хамтран Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж бөөр, элэг, нойр булчирхай, зүрхний дутагдлын эмгэгийн төгсгөлийн үе шатанд байгаа эмчлүүлэгчийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, нүдний эвэрлэг болон шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээний тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох, хүлээх хугацааг богиносгох, тархины үхэлтэй донорын олдцыг нэмэгдүүлснээр эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний тоог нэмэгдүүлэх, чанар, хүртээмж, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор цаашид хамтран ажиллах юм.