+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Menu

Articles

Articles

Home / Articles / ХААЯА НЭГ НУЛИМС ДУСЛУУЛЖ БАЙ

ХААЯА НЭГ НУЛИМС ДУСЛУУЛЖ БАЙ

  • ХААЯА НЭГ НУЛИМС ДУСЛУУЛЖ БАЙ(0) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Хүмүүс нулимсыг гол төлөв бэрхшээл, зовлонтой холбон төсөөлөөд инээмсэглэл, инээдийг баяр баясгалантай холбодог. Нулимс хүний сэтгэл санааг цэвэрлэн ариутгаж бүх өвдөлт, зовлон түгшүүрийн авч одсоноор хүний илүү үзэсгэлэнтэй бөгөөд өөдрөг болгодог. Дэлхийн нийтээр хийсэн судалгаанаас үзвэл эмэгтэйчүүд эрчүүдээс тав дахин илүү уйлж нулимсаа гаргадаг бөгөөд дунджаар 7 насаар урт насладаг.

Химийн найрлагын хувьд нулимс нь цустай ойролцоо болохоор орчин үед оношлогоонд өргөн ашиглагддаг болсон. Тэгэхээр сэтгэл хөдөлгөсөн ном уншиж, нэвтрүүлэг үзэж, дуу сонсож байхдаа хааяа нэг ч болов нулимс дуслуулахад ичиж зовох зүйл огтхон ч байхгүй. Харин ч бүр стресс бухимдлаас салахад эерэг нөлөө үзүүлнэ.

Эрчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:

  • Бахдал, бардамнал г.м. маш хүчтэй сэтгэл хөдлөл 
  • Өвдөлт 
  • Хайр дурлал 
  • Гашуудал 
  • Баяр хөөр 

Эмэгтэйчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:

  • Өрөвдөх, уярах гэх мэт маш хүчтэй сэтгэл хөдлөл 
  • Хайр дурлалтай холбоотой сэтгэл хөдлөл 
  • Өвдөлт 
  • Баяр хөөрөл
  • Уур, уцаар, шар 
  • Гашуудал 
Category
Take time