+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Menu

Articles

Articles

Home / Articles / Хоёрдугаар эмнэлэг “Монгол Улсад сувилахуйн...

Хоёрдугаар эмнэлэг “Монгол Улсад сувилахуйн хөгжлийн тэргүүлэх төв“ болох эрхэм зорилго, алсан харааг сувилахуйн удирдлага зохион байгуулалтын албанд гардууллаа

Хоёрдугаар эмнэлэг “Монгол Улсад сувилахуйн хөгжлийн тэргүүлэх төв“ болох эрхэм зорилго, алсан харааг сувилахуйн удирдлага зохион байгуулалтын албанд гардууллаа | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Өнөөдөо "Олон улсын сувилагчдын өдөр" тохиож байна. Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс сувилахуйн ухааныг үндэслэгч “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох 5 дугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон  тэмдэглэж ирсэн билээ.

"Тэгвэл өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн хамт олон тус өдрийг угтан нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан зарим сувилагч нартаа шагнал гардууллаа."

Тус үйл ажиллагааг нээж УХТЭ-ийн захирал Б.Бямбадорж нийт сувилагч нарт мэндчилгээ дэвшүүлж,  Эмнэлзүй хариуцсан дэд захирал Ц.Ганзориг, Эрдэм шинжилгээ, инновац, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир, Төлөвлөлт, эдийн засаг маркетинг хариуцсан дэд захирал Ч.Энхболд, Сувилахуйн удирдлага зохион байгуулалтын албаны Сувилахуй хариуцсан дэд захирал Б.Эрдэнэцэцэг, ҮЭХ-ны дарга, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч  Ж.Уламсайхан болон бусад албаныхан, сувилахуйн албаны нийт сувилагчид оролцлоо.

Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Бямбадорж хэлсэн үгэндээ "Өнөөдөр Монгол Улсад эмнэлгийн сувилахуй, нийгмийн эрүүл мэндийн сувилахуйг хамтдаа шинэ зохион байгуулалтад  орж, Үндэсний хэмжээний сувилахуйн хөгжлийн тэргүүлэх төвийг зохион байгуулах ажилд та бүхэн хамтдаа зүтгэнэ гэдэгт итгэж байна. Монгол Улсын хэмжээнд сувилахуйн салбарын том өөрчлөлтийг УХТЭ-ийн захиргаа манлайлан, шинэ менежмент зохион байгуулалтаар хамтдаа хөгжүүлэх болно. Энэхүү өөрчлөн байгуулалтын үр дүнд УХТЭ-ийн сувилагч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн хөгжил, ур чадвараар ахисан түвшинд хүрч ажиллах төдийгүй Монгол улсад “Сувилахуйн хөгжлийн тэргүүлэх төв”-ийг байгуулахын төлөө баг хамт олноороо нэгдэж, сувилахуйн Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлсийг тунхаглан батлаж  байна" гэдгийг онцлов.

"Хоёрдугаар эмнэлэг “Монгол Улсад сувилахуйн хөгжлийн тэргүүлэх төв“ болох эрхэм зорилго, алсан харааг сувилахуйн удирдлага зохион байгуулалтын албанд гардууллаа."

Энэ үеэр УХТЭ-ийн Сувилахуй хариуцсан дэд захирал Б.Эрдэнэцэцэг "Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн зөв бодлого, сувилахуйн удирдлага менежментийн шинэ тогтолцоог хэрэгжүүлэн, 2-р эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээнд өөрчлөн байгуулалтын анхны түүхэн ажлыг эхлүүлж байгаа нь өнөөдрийн баярын хурлын онцлог байлаа. 

 

Манай эмнэлгээс Олон улсын сувилагчдын өдрийн угтан олон арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Энэ хүрээнд нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноороо мод тарьж, шинэ сувилагч нарыг дадлагажуулах хөтөлбөрт хамруулан ажиллаж байна" гэв

Category
Take time