+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Menu

Articles

Articles

Home / Articles / Хоёрдугаар эмнэлгийн зүрхний эмч нар...

Хоёрдугаар эмнэлгийн зүрхний эмч нар даралт ихсэлтийн хүндрэлээс хэрхэн сэргийлэх талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө

Хоёрдугаар эмнэлгийн зүрхний эмч нар даралт ихсэлтийн хүндрэлээс хэрхэн сэргийлэх талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн Зүрх судасны тасгаас "Артерийн даралт ихсэлтийн Дэлхийн Өдөр"-ийн хүрээнд  “Даралтаа зөв хэмж-Урт насал” уриан дор иргэдэд зориулсан танхмийн сургалтыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

"Мөн өдөрлөгийн үеэр зүрх судасны  нарийн мэргэжлийн эмч даралтаа хэрхэн зөв хэмжих, даралт ихсэлтийн хүндэрлээс хэрхэн сэргийлэх талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө."

Иргэд сургалтын үеэр эмч нараас нээлттэй сонирхсон асуултаа асууж ярилцлага өрнүүлж, өдөр тутмын хооллолт, дасгал хөдөлгөөн, эмийн зохистой хэрэглээ зэрэг сэдвээр асуусан асуултдаа шууд хариулт авсан нь сургалтын ач холбогдлыг нэмэгдүүлэв. 

Энэ үеэр УХТЭ-ийн Зүрх судасны их эмч Ч.Давааням  " Артерийн даралт ихсэлт гэдэг нь судасны хананд үзүүлж байгаа цусны урсгалыг эсэргүүцэх хүч гэж ойлгож болно. Даралт ихсэлтэд хэвийн хэмжээ гэж байна. Хэвийн хэмжээ бол өмнө 120- 80 гэдэг байсан бол харилцан адилгүй байдлаас шалтгаалаад 130 -80 ба түүнээс их байвал даралт ихсэлт гэж үнэлэгддэг. 

"Даралт ихсэх өвчин сүүлийн жилүүдэд залуужсан. Энэ нь идэж буй хоол хүнс, орчин тойронтой холбоотой. "

Эрт эхэлж байна гэдэг нь эрт хүндрэл өгөх эрсдэлтэй. Үүнийг тоохгүй байж болохгүй. " гэв.

Category
Take time