Нойргүйдэл бол өвчин биш, харин өвчний шинж тэмдэг, тиймээс нэн түрүүнд нойргүйдлийн шалтгааныг олж тодруулах хэрэгтэй. Нойр ханахгүй байхын нэг шалтгаан нь – нойргүйдэл. Унтахгүйгээр орондоо хэвтэх тусам нойргүйдэл улам даамжирдаг аюултай, тиймээс унтахгүй байвал босоод ажлаа хийх, ном унших зэргээр хэсэг байгаад, нойроо дахин хүрэхийг хүлээвэл зүйтэй.
- Ихэнхи тохиолдолд ядаргаа хуримтлагдсанаас, мөн сэтгэлийн цочрол, стрессийн дараа нойргүйддэг.
- Зөвхөн насанд хүрэгсэд л нойргүйтэлтэй тулгардаг гэж бодож байгаа бол – үгүй: 1 – 5 насны хүүхдүүдийн 25 %нь нойргүйддэг. Өсвөр насныхан нойр хэвийн бус болсноос болоод депресст орох, бэлгийн хөгжилд нь муугаар нөлөөлөх зэрэг байдал илэрдэг.
- Нойргүйдэлд хамгийн ихээр өртдөг хүмүүс бол - Дунд насныхан юм учир нь ажлын ачаалал, амьдралын элдэв асуудал ихтэй байдаг нь энэ насныхан нойргүйдэх үндсэн шалтгаан болдог.
- 65 – аас дээш насныхны нойргүйдлийн шалтгаан нь эрүүл мэнд муудсанаас, тоймгүй олон эм уудгаас, амьдралын түвшин буурснаас, өдрийн дэглэм алдагдсанаас организмынх нь дотоод цаг өөрчлөгдсөнөөс гэх зэрэг шалтгаантай байдаг.
- Мөн настай хүмүүст хуурамч нойргүйдэл их тохиолддог. Хуурамч нойргүйдэлтэй хүн зөвхөн сэрсэн үеүүдээ л санаад, хооронд нь унтсан гэдгээ мэдэхгүй, өөрийгөө цурамхийлгүй хоносон мэтээр боддог.
Хэвийн нойр гэж юу вэ? Нойр нь таван циклээс бүрдэх агаад цикл тус бүр 90 минут орчим үргэлжилдэг. Цикл бүр 4 үед хуваагдах бөгөөд үүний хоёр нь бүрэн, гүн нойрны үе байна.
- Нэгдүгээр үе бол тайван нойрны үе. Энэ үедээ нойрсож байгаа хүнийг сэрээхэд маш амархан, огт унтаагүй байсан мэт сэрдэг.
- Хоёрдугаар үед тархины ритм удааширч ирнэ, нүд гадны нөлөөнд цочрохоо болино.
- Гуравдугаар үед организмын бүх системийн ажиллагаа удааширна.
- Дөрөвдүгээр үе ирэхэд гүн нойрсол явагдана: бүх мэдрэхүй “унтаж” эргэн тойрноо огт мэдрэхээ болино. Чухамхүү энэ гүн нойрслын үед л зүүд зүүдлэгддэг.
Нойрны энэ дөрвөн үеийг бүгдийг туулж унтсан хүн сэрэхдээ бие нь бүрэн гүйцэд амарсан, сэтгэл санаа нь цовоо сэргэлэн болсон байдаг. Нэг л үе орхигдсон, эсвэл хэтэрхий богино байсан бол бие нь амраагүй байдаг бөгөөд үүнийг бид “нойр авсангүй”, “ханатлаа унтсангүй” гэж хэлдэг.