🎈🎈🎈 Улсын хоёрдугаар төв эмнэлэг БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГИЙНХЭЭ хоёр дахь хичээлийн жилийн нээлтээ хийлээ.
Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь Улсын эмнэлгүүдээс анхлан ажилчдынхаа нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд эмнэлгийн ажилчдын хүүхдүүдийг хамруулах боломжтой 100 хүүхдийн 4 бүлэгтэй 20 гаруй ажилтантай“БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГ”-ийнхээ хоёр дахь хичээлийн жилийнхээ нээлтийг хийж хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус эмнэлэг нь 600 гаруй ажилтантай бөгөөд цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхэдтэй.
Нээлтийн үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгийн харьяа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх цэцэрлэгийн хүүхэд багачуудад 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд зориулж 3,000,000 төгрөгийн үнэ бүхий тоглоом, хэрэгслийг эмнэлгийн хамт олноос бэлэглэж байггааг гардуулж өглөө.
Эрүүл мэндийн байгууллагуудаа түүчээлэн ажилдынхаа нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангаж цэцэрлэгт хамруулах замаар дэмжиж байгууллагын ажилчдад хүүхдээ таатай орчинд өсгөх, хүүхдэдээ санаа зовохгүй ажлаа сайн хийх зэрэг олон давуу талтай эрүүл мэндийн салбарт хийгдсэн сайн жишиг, сайн төсөл болж чадсан байна.