+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Menu

Articles

Articles

Home / Articles / Жилд дунджаар 250-300 орчим хөхний...

Жилд дунджаар 250-300 орчим хөхний хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдож байгаагийн 70 хувь нь 45-55 насныхан байна

Жилд дунджаар 250-300 орчим хөхний хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдож байгаагийн 70 хувь нь 45-55 насныхан байна | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Улсын Хоёрдугаар Төв эмнэлгээс та бүхэнд зориулан цуврал видео зөвлөмжийг хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа  Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Түвшинбаяр хөхний хорт хавдар өвчний талаарх дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэж байна. Түүний хувьд УХТЭ-т найман жил ажиллаж байгаа бөгөөд хөхний чиглэлийн мэс заслаар дагнаж ажиллаж байна.

Тэрээр "Хөхний хортой хавдар гэж юу вэ гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Хөхний уутанцар эсвэл хөхний сүүний суваг дотор хавдрын эс үүссэнээр хөхний хавдар үүсэх эхлэл тавигддаг. Иргэдийн хувьд хөхний хортой хавдрыг зөвхөн эмэгтэй хүмүүст тохиолддог өвчин гэж боддог. Гэтэл нийт тохиолдлын 0,5-1 хувьд нь эрэгтэй хүн өвддөг.

Монгол Улсад жилд дунджаар 250-300 орчим хөхний хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдож, бүртгэгдэж байгаагийн 70 орчим хувь нь 45-55 насныхан байна. Тийм учраас 40 наснаасаа эхлээд урьдчилан сэргийлэх үзлэгтээ орж байх хэрэгтэй

Статистик судалгаагаар Монгол Улсад жилд дунджаар 250-300 орчим хөхний хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдож, бүртгэгдэж байна. Хөхний хавдар үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүний хамгийн том шалтгаан нь таргалалт. Таргалалтын үед хүний строген даавар болон хөхний өөхөн эд нэмэгдсэнээр хөхний хавдар үүсэх эрсдэл өндөр болдог. Үүнээс гадна амьдралын буруу хэвшил буюу архи тамхины хэрэглээ ч бас нөлөөлнө.

Гуравдугаарт энэ өвчин удамших тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл таны цусан төрлийн буюу ээж, эмэгтэй хамаатан дунд хөхний хорт хавдар өвчнөөр өвчилсөн тохиолдолд танд энэ өвчин удамших эрсдэлтэй. Тиймээс та тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.

Дөрөвдүгээрт байнга соронзон туяатай орчинд ажилладаг хүмүүс, биологийн цагийн алдагдалтай хүмүүс энэ өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй. Биологийн цаг алдагдсанаар дааврын тэнцвэргүй байдал үүсч эрсдэл үүсдэг. Мөн хүүхдээ хөхөөр хооллохгүй байх эсвэл олон жил хөхөө хөхүүлэх, дааврын эмчилгээг удаан хийлгэх нь эрсдэлт хүчин зүйлд ордог.

ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдах ёстой гэсэн зөвлөмж байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгээр нарийн мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай багажийн болон лаборатори шинжилгээг хийлгэж дадвал хөхний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох бүрэн боломжтой.

Та толинд харахад хөхний толгой татагдсан, хөхний хэлбэр хэмжээ алдагдсан, хөхөө шалгах үед янз бүрийн голомт үүсгэвэр үүссэн, хөхний толгойноос шингэн гарсан тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид зайлшгүй хандах шаардлагатай. Хөхний хавдрын өвчлөл нь хэсэг газрын болон системийн гэсэн үндсэн хоёр эмчилгээтэй байдаг. Хэсэг газрын эмчилгээнд мэс заслын эмчилгээ, туяа эмчилгээ ордог. Системийн эмчилгээнд бай, хими, даавар, дархлаа гэсэн эмчилгээнүүд багтдаг.

УХТЭ нь хөхний хорт хавдрын мэс засал болон хими эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлж, тусламж үйлчилгээгээ үзүүлж байна.

Мөн бид “Хөхөө өөрөө шалгая”, “Та өөрөө шалгаж чаддаг уу” гэх мэт зөвлөмжүүдийг гаргаж байгаа. Тэгэхээр та бүхэн тэр зөвлөмжийн дагуу хөхөө шалгаж, хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлье, хөхний хавдрыг бүрэн эмчлэх боломжтой байдаг гэдгийг хэлмээр байна." гэдгийг онцлов. 

Category
Take time