Ажлын байранд тавигдах шаардлага:
•    Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжил эзэмшсэн.
•    Багаар ажиллах чадвартай
•    Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
•    Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
•    Ачаалал даах чадвартай
•    Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
•    Тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
•    Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх;
•    Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
•    Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
•    Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
•    Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia.mn сайтаас/;
•    Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл.
Та манай эмнэлэгт ажилласнаар
•    Доктор, магистраар суралцахад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй;
•    Төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад ажлын байран дээрээ хамрагдах;
•    2-5 насны хүүхдээ байгууллагын цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах;
•    Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эмнэлэг дээрээ авах;
•    Эмнэлгийн чийрэгжүүлэх, бялдаржуулах клубт төлбөргүй хамрагдах;
•    Эрүүл, чанартай, хөнгөлөлттэй үнэ бүхий өдрийн хоол;
•    Ажилтны мэргэшлийн болон хувийн хөгжилд тохирсон гадаад, дотоодын, ажлын байран дээрх сургалтуудад хамрагдах;
•    Чадварлаг, эрч хүчтэй, найрсаг хамт олон хүлээж байна.
Байршил:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Захиргаа, хүний нөөцийн алба, 1219 тоот өрөө.
Сонгон шалгаруулалтыг дараахь байдлаар зохиион байгуулж явуулна:
1.    Баримт бичгийн бүрдүүлэлтийн шалгаруулалт
2.    Сонгон шалгаруулалтын ярилцлага
Холбоо барих утас: 70150308