Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн;
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй;
- Дотрын анагаах судлал чиглэлээр үндсэн мэргэшил эзэмшсэн;
- Зүрх судас судлалын эмчийн мэргэшил эзэмшсэн;
- Зүрхний хэт авиан шинжилгээ чадвартай байх;
- Эмнэлзүйн практикт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Багаар ажиллах чадвартай;
- Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй /анагаахын орчуулгад суралцсан бол давуу тал болно/;
- Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан;
- Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай;
- Ачаалал даах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia.mn сайтаас/;
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл.
Та манай эмнэлэгт ажилласнаар
- Доктор, магистраар суралцахад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй;
- Төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад ажлын байран дээрээ хамрагдах;
- 2-5 насны хүүхдээ байгууллагын цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах;
- Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эмнэлэг дээрээ авах;
- Эмнэлгийн чийрэгжүүлэх, бялдаржуулах клубт төлбөргүй хамрагдах;
- Эрүүл, чанартай, хөнгөлөлттэй үнэ бүхий өдрийн хоол;
- Ажилтны мэргэшлийн болон хувийн хөгжилд тохирсон гадаад, дотоодын, ажлын байран дээрх сургалтуудад хамрагдах;
- Чадварлаг, эрч хүчтэй, найрсаг хамт олон хүлээж байна.
Материал хүлээн авах хугацаа:
Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авна.