АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Барилгын заслын чиглэлээр ехник мэргэжлийн сургууль төгссөн бол давуу тал
- Барилгын засалчингийн сургалтанд хамрагдсан үнэмлэхтэй байх
- Хариуцлагатай тогтвор суурьшилтай ажиллах
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
- Багаар ажиллах чадвартай
- Мэргэжилээрээ 2 жилээс дээш ажилласан.
- Нямбай байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт
- Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia.mn сайтаас/;
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл.
Та манай эмнэлэгт ажилласнаар:
- 2-5 насны хүүхдээ байгууллагын цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах;
- Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эмнэлэг дээрээ авах;
- Эмнэлгийн чийрэгжүүлэх, бялдаржуулах клубт төлбөргүй хамрагдах;
- Эрүүл, чанартай, хөнгөлөлттэй үнэ бүхий өдрийн хоол;
- Ажилтны мэргэшлийн болон хувийн хөгжилд тохирсон, ажлын байран дээрх сургалтуудад хамрагдах;
- Чадварлаг, эрч хүчтэй, найрсаг хамт олон хүлээж байна.
Материал хүлээн авах хугацаа:
Дээрхи шаардлагыг бүрэн хангасан материалыг
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авна.
Байршил:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо
Энхтайвны өргөн чөлөө, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Захиргаа,
хүний нөөцийн алба, 1219 тоот өрөө.
Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион байгуулж явуулна:
1. Баримт бичгийн бүрдүүлэлтийн шалгаруулалт
2. Сонгон шалгаруулалтын ярилцлага
Холбоо барих утас: 70150308,