УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГЭЭ ТӨЛӨӨЛӨН “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2025” БОЛОН МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ 100 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ХАМТ ОЛОНДОО ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ 👏👏👏
Эрүүл мэндийн яамнаас зохион явуулж буй 26 дахь удаагийн “Эрүүл мэндийн технологи-2025”-д манай эмнэлэг 3 өдрийн турш 2 зочин илтгэл, 12 тасгийн эмч, сувилагч нарын зөвлөгөө мэдээлэл, үзлэг оношилгоогоор тусламж үйлчилгээгээ үзүүлэн, дэвшилтэт технологи танилцуулан туршлага солилцон, ард иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. УХТЭ -нь энэ жил амжилттай оролцож “ШИЛДЭГ ДЭВШИЛТЭТ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ”номинацийн эзнээр шалгаран амжилттай оролцлоо. Мөн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны 100 жилийн ойн нэрэмжит спортын бага наадамд 19 эрүүл мэндийн төвийн 700 гаруй тамирчидаас манай хамт олон: • Гар бөмбөг \эрэгтэй\- Алтан медаль • Сагсан бөмбөг \эмэгтэй\- Хүрэл медаль • Шатар \эмэгтэй\-Мөнгөн медаль • Гар бөмбөг \эрэгтэй\- Шилдэг тамирчнаар тус тус шагнуулж багийн нийлбэр дүнгээр ГУТГААР байранд шалгарч тус тус амжилттай оролцсон байна.
ХҮНИЙ ТӨЛӨӨ ХҮЧИРХЭГ БАГ