+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Тасаг нэгж

Тасаг нэгж

Мэдээлэл технологийн алба

2019 оноос Мэдээллийн технологийн алба болон шинээр байгуулагдсан. Одоогоор 4 хүний бүрэлдэхүүнтэй. Мэдээлэл технологийн албаны дарга Г.Цэрэндолгор, Мэдээлэл технологийн мэргэжилтэн С.Болд 2011 оноос хойш УХТЭ-т ажиллаж байна. Мэдээлэл технологийн мэргэжилтэн Э.Энхболд 2020 оны 5 сараас хойш УХТЭ-т ажиллаж байна. Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Баасанбат 2018 оны 6 сараас хойш УХТЭ-т ажиллаж байна.Мэдээлэл технологийн алба нь тус эмнэлгийг цахим хэлбэрт шилжүүлэх маш олон программ хангамжийг нэвтрүүлж ажиллаж байсан бөгөөд үүнээс товч дурдвал 2015 онд БНХАУ-ын засгийн газрын хөнгөлттэй зээлээр хэрэгжсэн Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд цахим эмнэлэг Програм хангамжийг нэвтрүүлж ашиглаж байгаад 2019 оноос Мон 8 төслийн хүрээнд Axis системс ХХК-ын Карте программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн.

Манай эмнэлэг нь Өндөр хурдны шилэн кабелийн холболтоор үндэсний дата төвтэй холбогдсон ба манай эмнэлгийн мэдээллийн системүүдийн серверүүд нь бүгд үндэсний дата төв дээр байршдаг. Эрүүл мэндийн яам, түүний харъяа клиникийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн 16 эмнэлэг, төвүүдтэй VPN сүлжээгээр холбогдож мэдээлэл солилцдог.

 2020 оны “Шилдэг дэмжих үйлчилгээний тасаг”, 2020 оны Шилдэг дэмжих үйлчилгээний ажилтан”-аар Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Баасанбат шалгарсан байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Компьютер болон тоног төхөөрөмжийн программ хангамж ба техник хангам
  • Дотоод ба гадаад сүлжээ, утасгүй интернетийн сүлжэ
  • Байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний бүх төрлийн системүү
  • Эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний программ хангамжуу
  • Вэб хуудас хөгжүүлэлт, эх бэлтгэ
  • Мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллага
  • Эмнэлгийн цахим удирдлага, мэдээллийн нэгдсэн тогтолцооны хэвийн ажиллагааг ханга
  • Телемедицин, зайн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж, сургалтыг хариуцан ажиллаж байна.
Тасаг нэгж