+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Тусламж үйлчилгээ

Тусламж үйлчилгээ

Урьдчилан сэргийлэх үзлэг

Урьдчилан сэргийлэх үзлэг | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үзлэгийн үйл ажиллагаа нь хүн амын дунд аливаа халдварт бус өвчин эмгэгийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын эрүүл хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, ахуйн болон ажлын байр хүрээлэн байгаа орчны сөрөг нөлөөллүүдээр үүсэх эрүүл мэндийн эрсдлүүдээс сэргийлэх мэдлэг дадал, хандлагыг олгох ач холбогдолтой байдаг.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх Эрүүл мэндийг дэмжих төвийн мэргэшсэн эмч , сувилагч та бүхэнд тав тухтай орчинд түргэн шуурхай чанартай тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Та Эрүүл мэндийг дэмжих төвөөр бүх төрлйн лабораторийн шинжилгээ хийлгэхээс гадна сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчлүүлэгч нартаа урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө үзүүлж байна.

Үүнд:

• Ходоод, шулуун гэдэсний дуран

• Дотрын эхо

• Зүрхний захилгаан бичлэг

• Рентген

• Компьютер томографи

Та бүхэн Эрүүл мэндийг дэмжих төвөөр үйлчлүүлэн эрт илрүүлэгт хамрагдаж, эрсдэлээс өөрийгөө сэргийлээрэй.

Тусламж үйлчилгээ