+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Menu

Articles

Articles

Home / Articles / Г. Цэрэнлхам: Стрессийг эрүүл аргаар...

Г. Цэрэнлхам: Стрессийг эрүүл аргаар даван туулах нь

Г. Цэрэнлхам: Стрессийг эрүүл аргаар даван туулах нь | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Стресс гэдэг нь гадны нөлөөнд үзүүлж буй бие махбодь болон сэтгэцийн хариу үйлдэл юм . Орчин үеийн нийгмийн хурдацтай өөрчлөлт, нийгэм-сэтгэлзүйн дарамт, амьдралын хэв маягт өөрчлөлт орсонтой холбоотойгоор стресс нь хүмүүсийн дунд улам бүр түгээмэл сэтгэлзүйн асуудлын нэг болж байна. Бидний өдөр тутмын амьдралд богино хугацааны стресс байнга тохиолдох нь хэвийн зүйл бөгөөд тодорхой хэмжээнд хүнийг идэвхжүүлж, зорилгодоо хүргэх хүчин зүйл ч болох нь бий. Тиймээс стрессээс ангид байх нь чухал биш стрессийг удирдан зохицуулах, эерэгээр даван туулах нь зөв юм. Иймд иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, стрессийг зөв ойлгож, эрүүл аргаар даван туулахад чиглэсэн мэдлэг мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.

Стрессийн үед хүний биед болон сэтгэлзүйд дараах шинж тэмдгүүд илэрч болно.

Үүнийг ихэвчлэн сэтгэл хөдлөл, танин мэдэхүй, зан үйл, бие махбодийн гэсэн 4 бүлэгээр авч үздэг.

1. Сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг

• Түгшүүр, айдас нэмэгдэх

• Уур уцаартай болох

• Сэтгэл гутрах, гуниглах

• Тайван бус, бухимдалтай байх

• Өөртөө итгэлгүй болох

• Амархан уурлах, сэтгэл хөдлөлөө барихад хэцүү болох

2. Танин мэдэхүйн шинж тэмдэг

• Анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох

• Юм мартах, ой тогтоолт муудах

• Сөрөг бодол ихсэх

• Шийдвэр гаргахад хүндрэлтэй болох

• Асуудлыг хэтрүүлж бодох

• Бодол эргэлдэж тайван бодож чадахгүй болох

3. Зан үйлийн шинж тэмдэг

• Нойрны хэв маяг өөрчлөгдөх (их унтах эсвэл нойргүйдэх)

• Хоолны дуршил өөрчлөгдөх

• Ажлаас зайлсхийх, хойшлуулах

• Архидалт, тамхи таталт нэмэгдэх

• Бусдаас тусгаарлах, ганцаараа байхыг хүсэх

• Түргэн, бодлогогүй үйлдэл хийх

4. Бие махбодийн шинж тэмдэг

• Толгой өвдөх

• Зүрхний цохилт хурдсах

• Булчин чангарч өвдөх

• Ядарч сульдах

• Хоол боловсруулах асуудал (гэдэс өвдөх, дотор муухайрах)

• Хөлрөх, гар салганах

• Дархлаа сулрах, амархан өвдөх

Дээрх шинжүүдээс 3-аас доошгүй шинж илэрвэл стресст өртсөн гэж үнэлнэ. Тиймээс дараах стресс тайлах аргуудаас өөрт тохирохыг хийснээр стрессээс ангижирч тайвшралыг мэдэрнэ.

1. Стресст өртсөн гэдгээ хүлээн зөвшөөрч таньж мэдэн ойлгох

2. Сэтгэл зовоосон асуудлаа өөрийн итгэж болох ойр дотны хүндээ ярих, мэдрэмжээ хуваалцах

3. Өөрөөс хамааралтай биш, өөрчилж чадахгүй зүйлд хэт анхаарал хандуулахгүй байх, хүлээлт үүсгэхгүй байх

4. Цагийн хуваарь, төлөвлөгөөтэй болох

5. Тогтмол цагт, хангалттай унтаж амрах

6. Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвших

7. Эрүүл зөв хооллож сурах

8. Хүчилтөрөгчөөр баялаг агаараар амьсгалах

9. Булчин суллах, тайвшруулах амьсгалын дасгалыг 10-15 удаа хийх

10. Тэмдэглэл хөтлөх

11. Нийгмийн үйл ажиллагаанд оролцох

12. Дуртай зүйлсээ хийх, шинэ зүйл сурах

13. Дунд зэргйин хурдаар жигд хэмнэлтэй 20-30 минут алхах, байгальтай ойр байх

14. Хөгжим сонсох

15. Сэтгэл зүйч, сэтгэл засалчтай ярилцах

Category
Take time