Стресс гэдэг нь гадны нөлөөнд үзүүлж буй бие махбод болон сэтгэцийн хариу үйлдэл юм . Орчин үеийн нийгмийн хурдацтай өөрчлөлт, нийгэм-сэтгэлзүйн дарамт, амьдралын хэв маягт өөрчлөлт орсонтой холбоотойгоор стресс нь хүмүүсийн дунд улам бүр түгээмэл сэтгэлзүйн асуудлын нэг болж байна. Бидний өдөр тутмын амьдралд богино хугацааны стресс байнга тохиолдох нь хэвийн зүйл бөгөөд тодорхой хэмжээнд хүнийг идэвхжүүлж, зорилгодоо хүргэх хүчин зүйл ч болох нь бий. Тиймээс стрессээс ангид байх нь чухал биш стрессийг удирдан зохицуулах, эергээр даван туулах нь зөв юм.
Иймд иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, стрессийг зөв ойлгож, эрүүл аргаар даван туулахад чиглэсэн мэдлэг мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.
Стрессийн үед хүний биед болон сэтгэлзүйд дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнийг ихэвчлэн сэтгэл хөдлөл, танин мэдэхүй, зан үйл, бие махбодын гэсэн 4 бүлгээр авч үздэг.
1. Сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг
2. Танин мэдэхүйн шинж тэмдэг
3. Зан үйлийн шинж тэмдэ
г • Нойрны хэв маяг өөрчлөгдөх (их унтах эсвэл нойргүйдэх)
4. Бие махбодын шинж тэмдэг
Дээрх шинжүүдээс 3-аас доошгүй шинж илэрвэл стресст өртсөн гэж үнэлнэ. Тиймээс дараах стрессийг зөв аргаар тайлах аргуудаас танилцуулья.
1. Стресст өртсөн гэдгээ хүлээн зөвшөөрч таньж мэдэн ойлгох
2. Сэтгэл зовоосон асуудлаа өөрийн итгэж болох ойр дотны хүндээ ярих, мэдрэмжээ хуваалцах
3. Өөрөөс хамааралтай биш, өөрчилж чадахгүй зүйлд хэт анхаарал хандуулахгүй байх, хүлээлт үүсгэхгүй байх
4. Цагийн хуваарь, төлөвлөгөөтэй болох
5. Тогтмол цагт, хангалттай унтаж амрах
6. Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвших
7. Эрүүл зөв хооллож сурах
8. Хүчилтөрөгчөөр баялаг агаараар амьсгалах
9. Булчин суллах, тайвшруулах амьсгалын дасгалыг 10-15 удаа хийх
10. Тэмдэглэл хөтлөх
11. Нийгмийн үйл ажиллагаанд оролцох
12. Дуртай зүйлсээ хийх, шинэ зүйл сурах
13. Дунд зэргийн хурдаар жигд хэмнэлтэй 20-30 минут алхах, байгальтай ойр байх
14. Хөгжим сонсох
15. Сэтгэл зүйч, сэтгэл засалчтай ярилцах