+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

Нүүр / Мэдээ мэдээлэл / RAD-LEARNOLOGY 2023

RAD-LEARNOLOGY 2023

  • RAD-LEARNOLOGY 2023(0) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • RAD-LEARNOLOGY 2023(1) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • RAD-LEARNOLOGY 2023(2) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • RAD-LEARNOLOGY 2023(3) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • RAD-LEARNOLOGY 2023(4) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • RAD-LEARNOLOGY 2023(5) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • RAD-LEARNOLOGY 2023(6) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

ДҮРС ОНОШИЛГОО СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ДУНД “RAD-LEARNOLOGY 2023” ТОХИОЛДОЛД СУУРИЛСАН СОРИЛГЫГ “МЭДРЭЛ-НУРУУ НУГАСНЫ ДҮРС ОНОШИЛГОО” СЭДВИЙН ХҮРЭЭНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвөөс санаачлан Монголын Радиологийн нийгэмлэгтэй хамтран Дүрс оношилгооны резидент эмч нарын сурч боловсрох, мэдлэгээ ахиулах, батжуулах, өөрсдийгөө сорих, үе тэнгийн залуу эмч нартайгаа танилцах, мэдлэгээ хуваалцах, ирээдүйн хамтын ажиллагаанд эерэг өөрчлөлтийг авчрах зорилготойгоор “RAD-LEARNOLOGY 2023” тохиолдолд суурилсан сорилгыг “Мэдрэл-нуруу нугасны дүрс оношилгоо” сэдвийн хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
 Энэхүү үйл ажиллагаанд Дүрс оношилгоо судлалын чиглэлээр үндсэн мэргэшил олгох төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа явуулдаг АШУҮИС, УНТЭ, УГТЭ, УХТЭ-үүдийн төлөөлөл шилдгийн шилдэг тус бүр 8 нийт 32 резидент эмч нар оролцлоо. Сорилго тэмцээнд дараах резидент эмч нар шалгарлаа.
 М.Халиун (УХТЭ)
 Б.Энхдэлгэр (УГТЭ)
 Ш.Гантүлхүүр (УГТЭ) нар амжилттай оролцож цом, өргөмжлөл, үнэ бүхий шагналын эзэд болцгоолоо.   

Бидний үйл ажиллагааг идэвхтэй дэмжин хамтарч ажилласан АШУҮИС, МЯСЭ, УНТЭ, ШУГТЭ, УХТЭ-ийн нийт хамт олонд талархлаа илэрхийлье. МУ-н Ардын эмч, АУ-ны доктор, профессор Р.Асай, МУ-н Гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Ц.Бадамсэд багш нартаа баярлалаа.

Радиологийн салбарын ИРЭЭДҮЙ-ШИЛДЭГ залуу эмч нарын АНХДУГААР сорилго уулзалтыг дэмжиж хамтарч ажилласан “MED IMPEX” ХХК, “IMed technologies” ХХК-ны удирдлага, хамт олонд  гүн талархал илэрхийлье.