+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

Нүүр / Мэдээ мэдээлэл / УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ НЬ...

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ НЬ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ХАВРЫН ЭЛСЭЛТЭЭР 44 ЭМЧ, 45 СУВИЛАГЧИЙГ ЭЛСҮҮЛЭН СУРГАЖ БАЙНА.

  • УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ НЬ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ХАВРЫН ЭЛСЭЛТЭЭР 44 ЭМЧ, 45 СУВИЛАГЧИЙГ ЭЛСҮҮЛЭН СУРГАЖ БАЙНА.(0) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ НЬ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ХАВРЫН ЭЛСЭЛТЭЭР 44 ЭМЧ, 45 СУВИЛАГЧИЙГ ЭЛСҮҮЛЭН СУРГАЖ БАЙНА.(1) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ НЬ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ХАВРЫН ЭЛСЭЛТЭЭР 44 ЭМЧ, 45 СУВИЛАГЧИЙГ ЭЛСҮҮЛЭН СУРГАЖ БАЙНА.(2) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ НЬ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ХАВРЫН ЭЛСЭЛТЭЭР 44 ЭМЧ, 45 СУВИЛАГЧИЙГ ЭЛСҮҮЛЭН СУРГАЖ БАЙНА.(3) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ НЬ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ХАВРЫН ЭЛСЭЛТЭЭР 44 ЭМЧ, 45 СУВИЛАГЧИЙГ ЭЛСҮҮЛЭН СУРГАЖ БАЙНА.(4) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
2022-2023 оны хичээлийн жилийн хаврын элсэлтээр элсэн суралцаж буй эмч, сувилагч нарыг эмнэлгийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган болон удирдлагууд хүлээн авч уулзаж, эмнэлгийн түүх, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, ирээдүйн хөгжлийг зорилгоо танилцуулж, тэдэнд сурлагын өндөр амжилт хүссэн мэндчилгээ хүргэлээ.
УХТЭ нь төгсөлтийн дараах сургалтын хаврын элсэлтийн үйл ажиллагааг баталсан төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулж, сургалтын үйл ажиллагаа явуулах дотоод журмын дагуу бүх элсэгч нарыг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, зарим дотоод журам, заавар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, халдварын сэргийлэлт зэрэг сэдвийн хүрээнд чиглүүлэх сургалтад хамруулж, энгэрийн тэмдэг олгож, суралцагчийн гэрээг байгуулж, эмнэлгээр тойрон явж танилцсаны дараа сургалтыг эхлүүлээд байна.
Энэ удаа төрөлжсөн мэргэшил олгох сургалт “Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын менежер”-т 11 эмч, “Бөөр судлалын эмч”-д 2 эмч, мэргэжил дээшлүүлэх сургалт “Хэвлийн хөндийн дурангийн мэс засал”-д 8 эмч, “Дурангийн онош зүй”-д 6 эмч, “Яаралтай тусламж судлал”-д 17 эмч суралцаж байгаа бол сувилагчийн төрөлжсөн мэргэшил олгох сургалт “Мэдээгүйжүүлгийн сувилахуй”-д 8 сувилагч, “Эрчимт эмчилгээний сувилахуй”-8 сувилагч, “Яаралтай тусламжийн сувилахуй” –д 6 сувилагч, “Мэс заслын сувилахуй”-д 11 сувилагч, “Оношилгооны дурангийн сувилахуй” мэргэжил дээшлүүлэх сургалтад 12 сувилагч суралцаж байна.