СУРГАЛТ, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ ДАРГА
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн
- Анагаах ухааны магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан байх
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх
- Албан бичиг, тушаал шийдвэр, тайлан, төлөвлөгөө боловсруулах чадвар эзэмшсэн байх
- Багаар ажиллах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан
- Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Ачаалал даах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia.mn сайтаас/
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
- Ажиллаж байсан байгууллагын эсвэл суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)
Та манай эмнэлэгт ажилласнаар
- Доктор, магистраар суралцахад сургалтын төлбөрийн хөнгөлөлт
- Төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад ажлын байран дээрээ хамрагдах
- 2-5 насны хүүхдээ байгууллагын цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах
- Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эмнэлэг дээрээ авах
- Эмнэлгийн чийрэгжүүлэх, бялдаржуулах клубт төлбөргүй хамрагдах
- Эрүүл, чанартай, хөнгөлөлттэй үнэ бүхий өдрийн хоол
- Ажилтны мэргэшлийн болон хувийн хөгжилд тохирсон гадаад, дотоодын, ажлын байран дээрх сургалтуудад хамрагдах
- Чадварлаг, эрч хүчтэй, найрсаг хамт олон хүлээж байна
Материал хүлээн авах хугацаа:
2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16:00 цаг хүртэл