Ажлын байранд тавигдах шаардлага:
· Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжил эзэмшсэн.
· Багаар ажиллах чадвартай
· Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
· Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
· Ачаалал даах чадвартай
· Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
· Тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
· Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх;
· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
· Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
· Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
· Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia.mn сайтаас/;
· Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл.
Та манай эмнэлэгт ажилласнаар
· Доктор, магистраар суралцахад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй;
· Төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад ажлын байран дээрээ хамрагдах;
· 2-5 насны хүүхдээ байгууллагын цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах;
· Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эмнэлэг дээрээ авах;
· Эмнэлгийн чийрэгжүүлэх, бялдаржуулах клубт төлбөргүй хамрагдах;
· Эрүүл, чанартай, хөнгөлөлттэй үнэ бүхий өдрийн хоол;
· Ажилтны мэргэшлийн болон хувийн хөгжилд тохирсон гадаад, дотоодын, ажлын байран дээрх сургалтуудад хамрагдах;
· Чадварлаг, эрч хүчтэй, найрсаг хамт олон хүлээж байна.
Материал хүлээн авах хугацаа:
Дээрхи шаардлагыг бүрэн хангасан материалыг 2024 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авна.
Байршил:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Захиргаа, хүний нөөцийн алба, 1219 тоот өрөө.
Сонгон шалгаруулалтыг дараахь байдлаар зохиион байгуулж явуулна:
1. Баримт бичгийн бүрдүүлэлтийн шалгаруулалт
2. Сонгон шалгаруулалтын ярилцлага
Холбоо барих утас: 70150308