Ажлын байранд тавигдах шаардлага:
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн;
- Мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй бол давуу тал болно;
- Бизнесийн ухааны магистр, доктор зэрэгтэй бол давуу тал болно;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, үүнээс төрийн байгууллагад 1-ээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх;
- Захиргааны болон бусад шийтгэлгүй байх;
- Хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
- Бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх;
- Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай;
- Албан бичиг боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх;
- Удирдан зохион байгуулах, хамт олныг зөв чиглүүлэх, багаар ажиллах чадвартай байх;
- Ёс зүйтэй, хариуцлагатай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг;
- Ачаалал даах чадвартай.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
- Ял шийтгэл эдлэж байгаагүй тухай цагдаагийн газрын тодорхойлолт;
- Өр төлбөргүй болохыг тодорхойлсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia.mn сайтаас/;
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл.
Та манай эмнэлэгт ажилласнаар
- Доктор, магистраар суралцахад сургалтын төлбөрийн хөнгөлөлт;
- Төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад ажлын байран дээрээ хамрагдах;
- 2-5 насны хүүхдээ байгууллагын цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах;
- Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эмнэлэг дээрээ авах;
- Эмнэлгийн чийрэгжүүлэх, бялдаржуулах клубт төлбөргүй хамрагдах;
- Эрүүл, чанартай, хөнгөлөлттэй үнэ бүхий өдрийн хоол;
- Ажилтны мэргэшлийн болон хувийн хөгжилд тохирсон гадаад, дотоодын, ажлын байран дээрх сургалтуудад хамрагдах;
- Чадварлаг, эрч хүчтэй, найрсаг хамт олон хүлээж байна.
Материал хүлээн авах хугацаа:
Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авна.