+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

Нүүр / Мэдээ мэдээлэл / Чихрийн шижингийн тархалтыг зогсооё

Чихрийн шижингийн тархалтыг зогсооё

  • Чихрийн шижингийн тархалтыг зогсооё(0) | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Нийтлэх: Илүүдэл жин бол чихрийн шижин хэв шинж 2-ийн хамгийн том эрсдэлүүдийн нэг юм. Хүүхдүүдийн дундах чихрийн шижин хэв шинж 2 нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал болох төлөвтэй байна. 2014 онд илүүдэл жинтэй насанд хүрэгчид 1,3 тэрбум байсан бол 2025 онд илүүдэл жинтэй хүний тоо 2,7 тэрбумд хүрнэ. 2014 онд чихрийн шижинтэй хүний тоо 387 сая байсан бол 2035 он гэхэд чихрийн шижинтэй хүний тоо 592 саяд хүрнэ гэсэн судалгаа байна.

УХТЭ-ийн Диабетийн төв, Поликлиникийн тасаг, Сэргээн засах эмчилгээний тасгаас хамтран “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан 2015.11.13 нд “Чихрийн шижингийн тархалтыг зогсооё” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хөтөлбөрийн хүрээнд БДШБСТ-ийн эмч сувилагч нар үйлчлүүлэгчдийг сургалтын өрөөнд уриж оруулан өдөрлөгийн хөтөлбөрийг таницуулж, БДШБС Тасгийн их эмч Л.Батцэцэг “Чихрийн шижингийн тухай ойлголт” сэдэвт лекц, Диабетийн төвийн сувилагч, сургагч багш Н.Эрхүү “Глюкозын өөрийн хяналт” тухай, БДШБСТ-ийн Их эмч Т.Ариунтуяа “Чихрийн шижин хэвшинж 2 өвчтөний эмчилгээний тухай” үйлчлүүлэгчдэд танилцуулж, зөвөлгөө өглөө. Мөн чихрийн шижин хэвшинж 2-той өөрийн хяналт сайтай, эмийн эмчилгээтэй үйлчлүүлэгч Б.Жамъяан, Чихрийн шижин хэвшинж 2-той өөрийн хяналт сайтай, инсулин эмчилгээтэй үйлчлүүлэгч Ц.Сүрэнхорлоо нар өөрсдийгөө танилцуулан, ярилцлага өрнүүллээ. Өдөрлөгт нийт 50 гаруй үйлчлүүлэгч оролцсон бөгөөд тэднээс сургалтын дараах тест авлаа. 

Эмчилгээний хоол зүч С.Баянжаргал Чихрийн шижинтэй өвчтөний хоол эмчилгээний тухай зөвөлгөө өгч байгаа нь

СЗЭТасгийн хөдөлгөөн засалчид Чихрийн шижинтэй өвчтөний хөдөлгөөн эмчилгээ зааж байна.

Монфа эмийн компанитай хамтран Глюкометрийн танилцуулга, сургалт болон Предиабет, чихрийн шижин анх оношлогдсон өвчтөнүүдэд шээсэнд микроальбумин тодорхойлж Их эмч Л.Батцэцэг, сувилагч Н.Эрхүү нар Чихрийн шижингийн хөлийн хүндрэл илрүүлэх үзлэг, шинжилгээ явууллаа. 

Өдөрлөгт идэвхитэй оролцсон нийт үйлчлүүлэгчиддээ талархал илэрхиилье!