+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Тусламж үйлчилгээ

Тусламж үйлчилгээ

Амбулатори

Амбулатори | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн поликлиникийн тасаг нь 2010 оны 11 сард олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2008 стандартыг Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа нэвтрүүлсэнг батламжилж Стандартчлал хэмжил зүйн газраас 030 тоот гэрчилгээг гардуулсан. Амбулаторийн тусламж үйлчилгээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр, нарийн мэргэшсэн эмч нарын баг үзлэг, шинжилгээ, оношлогоог хийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Төрөлжсөн нарийн мэргэжлийн кабинетүүд:

  • Урологи, андрологийн үзлэг
  • Ерөнхий мэс заслын үзлэг, боолт
  • Эрүү нүүрний мэс заслын үзлэг
  • Чих хамар хоолойн үзлэг
  • Эмэгтэйчүүдийн үзлэг
  • Үений мэс зэслын үзлэг
  • Ангиографийн үзлэг
  • Мэдрэлийн мэс заслын үзлэг
  • Нүд судлалын үзлэг
  • Цус судлалын үзлэг
  • Бөөрний үзлэг
  • Дотоод шүүрлийн үзлэг
  • Хавдар судлалын үзлэг
  • Зүрхний эмчийн үзлэг, зүрхний ангиографи, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг
  • Хоол боловсруулах эрхтэн судлалын үзлэг
  • Холбох эд, үе судлалын үзлэг
  • Мэдрэл судлал, тархины судасны хэт авиан оношилгоо, тархины цахилгаан бичлэг
  • Уушгины үзлэг, спирометр
  • Арьс гоо засал, харшил судлалын үзлэг
  • Өвдөлт намдаах

Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв нь ард  иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх, үйлчлүүлэгчид, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэж байна. Амбулаторийн үзлэгийн цахим бүртгэлийн хэсэг нь тус тасагтаа харъяалагдаж, цахим хэлбэрт шилжиж, AXIS программыг ашигласан нь мэдээлэл технологийг орчин үеийн дэвшилтэт хэлбэрт шилжүүлсэн олон давуу талтай ажиллаж байгаа хамт олон юм.

Тусламж үйлчилгээ