+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Бидний тухай

Бидний тухай

Нүүр / Бидний тухай / Мэндчилгээ

Мэндчилгээ

Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 92 жилийн түүхтэй Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын нэрийн өмнөөс эрхэм үйлчлүүлэгч та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. 

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь тэртээх 1931 онд "Идэвхтэний эмнэлэг" нэртэйгээр Нийслэл хүрээнд байрлах "Американ дэнж" хэмээх газар анхны шаваа тавин байгуулагдаж, тэр цагаас хойш тасралтгүй хөгжсөөр өдгөө Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, аюулгүй хүргэх чадварлаг хамт олныг бүрдүүлсэн ISO - 9001 - 2008 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч эмнэлэг болсон юм. 

Бид орчин үеийн шинэ дэвшилтэт технологуудыг эх орондоо нэвтрүүлж үйлчлүүлэгчид ээлтэй оношилгоо, эмчилгээг саадгүй хүргэхээс гадна нотолгоонд суурилсан анагаах ухааны ололт амжилтыг байнга эрэлхийлж, эрдэм шинжилгээ, судалгааны томоохон төв болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Эрүүл мэндийг эрхэмлэгч та манай эмнэлгээр үйлчүүлэхэд эелдэг, эрдэмлэг, энэрэнгүй хамт олноор үйлчлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

Хүндэтгэсэн,    Б.Бямбадорж

Захирал, Анагаах ухааны доктор