Яаралтай тусламжийн тасаг нь анх 1931 онд эмнэлэг анх байгуулагдсан үетэй холбогдоно. 1970-аад онд хүлээн авах ялган салгах тасаг гэж байгуулагдаж байсан. Мөн түүнээс хойш хүлээн авах онош тодруулах тасаг гэж биеэ даасан нэгж байснаа 2003 оноос МЭЭЯТТасгийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 65 дугаар тушаалаар Яаралтай тусламжийн тасаг болон өргөжиж хяналт эмчилгээний 11 ор, сөрөг даралттай тугаарлах 2 ортой (Q class) 9 эмч, 12 сувилагчтай эмнэлгийн яаралтай тусламж болон түргэн тусламжийн үйлчилгээг 24/7 хоног тасралтгүй мэргэшсэн яаралтай тусламжийн эмч, сувилагч нар ард иргэддээ үзүүлж байна.
Яаралтай тусламжийн тасаг нь жилдээ 15000 гаруй иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэхээс гадна 1400 гаруй түргэн тусламжийн дуудлагад яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлдэг.
АЛСЫН ХАРАА:
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТӨВТЭЙ ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН, ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙГ ҮЗҮҮЛНЭ.
ЗОРИЛГО:
ХЭНД Ч, ХЭЗЭЭ Ч, ХААНА НЬ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ТҮРГЭН ШУУРХАЙ ҮЗҮҮЛЭХЭД БИД БЭЛЭН.