Мэдрэлийн мэс заслын тасгийн хамт олон өвчний үзлэг, оношлогоо, зөвлөгөө өгөх зэрэг олон чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг тул бидэнд хандах үйлчлүүлэгчид их байдаг. Манай мэргэшсэн баг дараах мэс заслын тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд үзүүлж байна:
- Бүсэлхийн мэдрэлийн ёзоор чөлөөлөх (discectomy)
- Дурангийн аргаар нугалам хоорондын ивэрсэн жийргэвчийг авч мэдрэлийн ёзоор дарагдал чөлөөлөх мэс засал (Unilateral biportal endoscopic discectomy)
- Бүсэлхий нурууны нугалам хоорондын жийргэвч сольж, бэхлэх хөнөөл багатай бичил мэс засал (minimal invasive posterior lumbar interbody fusion)
- Нуруу, нугасны хавдар, хавдрын үсэрхийллийн мэс засал