+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Тасаг нэгж

Тасаг нэгж

Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг

 

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН СУДЛАЛЫН ТАСАГ /ХБЭСТ/

Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг нь  УХТЭ-ийн Төв байр буюу А корпусын  4 дүгээр давхарт байрладаг бөгөөд хоол боловсруулах эрхтэн судлалын нарийн мэргэжлиийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг лавлагаа түвшинд өндөр мэдлэг чадвар бүхий эмч, сувилагч нар үзүүлж байна. 

           I.         ХБЭСТ үүсгэн байгуулагдсан түүхээс:

 ХБЭСТ нь УХТЭ-ийн Ууган тасаг болох Идэвхитний тасаг, Дотрын 1-р тасгийн эмч мэргэжилтэнгүүд болон тасгийн барилга байгууламжийн суурин дээр үүссэн тасаг юм. 1931 онд Улсын Клиникийн Төв Эмнэлгийн харьяанд “Идэвхитний тасаг” нэртэйгээр дотрын 8 ортойгоор анх байгуулагдаж, төр засгийн өндөр албан тушаалтай хүмүүст Дотрын чиглэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ. 1960 онд одоогийн эмнэлгийн цогцолборын А корпус буюу төв корпус ашиглалтад ороход “Дотрын I” тасаг анх байгуулагдсан түүхтэй. Дотрын I тасгийн эмч нар нь ихэвчлэн ХБЭС-ийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байсан ба тус тасаг нь 1960-2014 он хүртэл эмчлүүлэгчийн 17 өрөөтэй, 49 ортой,  жилдээ дунджаар 1900 хүнийг эмчлэх хүчин чадалтайгаар  5 эмч, 1 сувилахуйн арга зүйч, 11 сувилагч, 5 асрагч, 1 хоол зөөгч орон тоогоор ажиллаж байсан. Дотрын 1-р тасаг нь аливаа шинэ ажлуудыг анхдагчаар санаачлагч, түрүүлэн хэрэгжүүлэгч нь байсан. Үүнд: Сувилагчийг палатны  системд шилжүүлэх, туслах аж ахуйг хөгжүүлж эмнэлгийн хүнсэнд хэрэглэх, анхны төлбөрт өрөөг 2 ортойгоор туршин ажиллуулах, үйлчлэх хүрээг нэмэх, эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлж анагаахын их дээд сургуулиудад багшлах, дадлагашуулах зэрэг олон ажлуудыг санаачлан анхдагчаар хэрэгжүүлсэн ууган тасаг юм. Төр засгийн тухайн үеийн шийдвэрийн дагуу эмнэлгийн болон тасгийн нэр өөрчлөгдөж байсан ба  Сайд нарын Тусгай 2-р эмнэлэг, УКIIТЭ, УХТЭ-ийн үед “Дотрын 1-р тасаг”, “ХБЭСБДШ-ийн тасаг”,  “ХБЭСТ” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан 91 жилтэйгээ золгож байна. ХБЭТ-ны эмгэгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 2002-2004 оны хооронд  ХБЭСБДШ-ийн тасаг,  2014 оноос ХБЭСТ нэртэйгээр стационарын 34 ор, амбулоторын 2 кабинет түшиглэн  тасгийн эрхлэгч 1, их эмч 4, сувилахуйн арга зүйч 1, сувилагч 11, туслах сувилагч 1 орон тоотойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, Олон Улсын стандартад нийцсэн орчин үеийн оношлогоо,эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.Тасгийн эрхлэгчээр нь

      1965-1973 онуудад их эмч М.Дарьсүрэн, Б.Жамъяншарав /АШУ-ны доктор/

      1974-1982 онуудад их эмч Ш. Дуламсүрэн /АУ-ны доктор/

      1982-1983 онуудад их эмч А.Цэрэндаваа /Дотрын тэргүүлэх зэргийн эмч/ 

      1984-1987 онуудад их эмч Ш. Дуламсүрэн /АУ-ны доктор/ 

      1988-1990 онуудад их эмч Г Бадмаанямбуу /Дотрын тэргүүлэх зэргийн эмч /

      1991-2003 онуудад их эмч  Ю.Пүрэвсүрэн /Дотрын тэргүүлэх зэргийн эмч /

       2002-2004 онуудад их эмч   Н.Баярмаа /АУ-ны доктор/ 

       2004- 2008 онуудад их эмч Р.Амараа -АУ-ны доктор

       2008-2010 онуудад их эмч Ю.Пүрэвсүрэн -Дотрын тэргүүлэх зэргийн эмч 

       2010-2015 онуудад  их эмч Р.Амараа-АУ-ны доктор 

       2015-2016 онуудад Р.Байгаль /Дотрын тэргүүлэх зэргийн эмч/  

       2016- одоог хүртэл Б.Гэгээбадрах /Дотрын Зөвлөх зэргийн эмч/  тус тус ажиллаж байна. 

 

                                 II.          Тасгийн үйл ажиллагааны чиглэл:

 

             1.    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ:

            ·       Улаан хоолой

            ·       Ходоод

            ·       Нарийн гэдэс

            ·       Бүдүүн, шулуун гэдэс

            ·       Элэг

            ·       Цөс

            ·       Нойр булчирхай

зэрэг эрхтэнгүүдийн эмгэгүүд, ХБЭТ-ны хавдарууд, хоол боловсруулах шимэгдүүлэх алдагдлын хүнд хэлбэрийн хам шинжүүд, түүний хүндрэлээр эрүүл мэндийн лавлагаа тусламж үйлчилгээг ЭМД-аар үзүүлж байна.

 

            2.     Эрдэм шинжилгээ, судалгаа, төсөл,  сургалт:

·       Тасгийн эмч , сувилагч  нар нь үндсэн ажлын хажуугаар эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тогтмол хийж; жил бүр эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьж,  гадаад додоодын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлэн олны хүртээл болгох

·        Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүдээр Монгол Улсад мөрдөгдөх эмнэлзүйн удирдамж бэлтгэх, гаргах, батлуулах багийн үйл ажиллагаанд оролцон ажиллах

·       Монгол Улсад хэрэгжиж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр болон бусад улс орон даяар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд хамтран оролцох

·       Олон Улсын элэгний Д вирүсийн эмнэлзүйн судалгааны багт орж, ажиллах

·       Элэгний В вирүсийн эсрэг эмчилгээний төслийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийж байна. 

 

            3.     Сургалт: Тасгийн эмч нар 100% , сувилагч нарын 30% нь сургагч багшийн хөтөлбөрт хамрагдсан байна.

·       АШУҮИС болон бусад анагаахын сургуулиудын төгсөлтийн өмнө болон төгсөлтийн дараах сургалтуудад гэрээт багшаар ажиллан эмч нар, оюутнуудын дадлага удирдах

·       Дотор,гастроэнтеролог нарийн мэргэжил эзэмшүүлэх , сувилахуйн мэргэжилтэнг бэлтгэх сургалтын хөтөлбөрт багшилж жилдээ 30-40 гаруй эмч, сувилагч нарыг бэлтгэн гаргах 

·       Багц цагийн сургалтыг жил бүр зохион байгуулан, хот хөдөөгийн олон эмч нарын мэргэжил дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

 

   III.          Хүний нөөц: Хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт  АУ-ны доктор 1, АУ-ны магистр 4 , Клиникийн профессор 2 ;  Зөвлөх зэргийн эмч 1,  Тэргүүлэх зэргийн эмч 2,  Зөвлөх зэргийн сувилагч 1, Тэргүүлэх зэргийн сувилагч 4, Ахлах зэргийн сувилагч 2 ажиллаж байна.

Одоо тус тасагт эмч нар:  

·       Тасгийн эрхлэгч, Зөвлөх эмчээр Б.Гэгээбадрах: Монгол Улсын хүний гавьяат эмч, Монголын Гастроэнтерологийн Холбооны тэргүүлэгч гишүүн, Дотрын Зөвлөх зэргийн эмч, АУ-ны магистр, Клиникийн профессор

·       Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч нар:

Ø  Р.Амараа- АУ-ны доктор, Клиникийн профессор

Ø  Р.Байгал- Дотрын тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр

Ø   Н.Түвшинбаяр- Дотрын ахлах зэргийн эмч, АУ-ны магистр

Ø  Д.Амгалан- АУ-ны магистр

 

Тасгийн сувилахуйн мэргэжилтэнгүүд:

·       Ахлах сувилагчаар М.Энхтуяа: Сувилахуйн Зөвлөх зэрэгтэй

·       Сувилагч нар:

Ø  Сувилагч Д.Үзмээ: Сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй

Ø  Сувилагч Ц. Гэрэлтуяа:Сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй

Ø  Сувилагч Д.Бямбасүрэн: Сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй

Ø  Сувилагч Д.Ундармаа:Сувилахуйн ахлах зэрэгтэй

Ø  Сувилагч Ц.Бямбасүрэн:Сувилахуйн ахлах зэрэгтэй

Ø  Сувилагч Б.Хангай

Ø  Сувилагч Б.Мядагбадам

Ø  Сувилагч О.Өнөрзаяа

Ø   Сувилагч О.Пүрэвсүрэн

Ø  Сувилагч П.Эрхэсгоотэнгэр

Ø  Сувилагч Н.Мөнхнаран

Ø  Туслах сувилагч Н.Наранчимэг нар ажиллаж байна.

 

 

 

 

Б.Гэгээбадрах

Б.Гэгээбадрах

Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч , Монгол Улсын хүний гавьяат эмч.

Мэргэшил, зэрэг:

·         Дотор, гастроэнтеролог, гепатолог эмч

·         Дотрын Зөвлөх зэргийн эмч

 

Цол, хэргэм:

·         Анагаах Ухааны магистр

·          Клиникийн профессор

Боловсрол:

  • 1992 онд АУИС-ийн эмчилгээний факултетийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн.
  • 1996-1999 онуудад ЭМШУИС дотрын эмчийн резендурын сургалт
  • 1998 онд ЭМШУИС, АУ-ны магистр
  • 2001 онд Дотрын эмчийн ахлах зэрэг
  • 2002-2003 онд ЭМШУИС, гастроэнтеролог эмчийн мэргэжил олгох сургалт
  • 2006 оноос одоог хүртэл  АШУҮИС-д гэрээт багш
  • 2006, 2007, 2009, 2010, 2014, 2016 онд ЭМШУИС, төгсөлтийн дараах сургалтанд багшлах “ Эмнэлзүйн сургагч багш”-ийн сургалт, PBL багшлах сургалт
  • 2007, 2012 онд Дотрын эмчийн тэргүүлэх зэрэг, давтан хамгаалалт
  • 2006-2009 онд ЭМШУИС, докторант
  • 2012 онд Клиникийн профессор
  • 2012 онд БНХАУ, 2013 онд Тайван , 2014 онд БНСУ  гастроэнтеролог эмчийн ходоод гэдэсний уян дуран, хэвлийн эхо чиглэлээр  мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 2020 онд Дотрын Зөвлөх зэрэг хамгаалалт
  • 2022-2023 онд “Хэвлийн хөндийн хэт авиа оношлогоо судлал” сургалт

Ажилласан жил:

·         Дотор, гастроэнтеролог, гепатолог мэргэжлээр тасралтгүй 31 жил

Р.Амараа

Р.Амараа

Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн их эмч

Мэргэшил, зэрэг:

Дотор, гастроэнтеролог, гепатолог эмч

 Цол, хэргэм:

·         Анагаах ухааны доктор (Ph.D.)

·         Клиникийн профессор

Боловсрол:

  • 1988 – 1994 онд АУИС-г Хүний Их Эмч мэргэжлээр төгссөн
  • 1994 – 1996 онд АУИС АУ магистр
  • 1994 – 1996 онд АУИС дотрын эмч, гастроэнтерологи резидентурын сургалт
  • 1996 онд АУИС хэвлийн хөндийн эхографийн оношилгооны сургалт
  • 1998 – 2002 онд Карловын Их Сургууль АУ доктор (Ph.D.)
  • 2007 оноос АШУҮИС-ийн гэрээт багшаар
  • 2011 онд JICA Дотрын эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 2012 онд Клиникийн профессор
  • 2012 онд Тайваны Их Сургуулийн эмнэлэгт гастроэнтерологийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт

Ажилласан жил:

·         Дотор, гастроэнтеролог, гепатолог мэргэжлээр тасралтгүй 23 жил ажиллаж байна.

Р.Байгаль

Р.Байгаль

Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн их эмч

Мэргэшил, зэрэг:

·         Дотор, гастроэнтеролог, гепатолог эмч

·         Дотрын Тэргүүлэх зэргийн эмч

 Цол, хэргэм:

Анагаах ухааны магистр

Боловсрол:

  • 1987 – 1994 онд АУИС-г Хүний Их Эмч мэргэжлээр төгссөн
  • 1994 – 1996 онд АУИС,  АУ магистр
  • 2011 онд Хэвлийн хэт авиан оношлогоо
  • 2012-2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн магистр
  • 2012-2014 онд АУИС, Дотрын резендурын сургалт
  • 2012 онд Дотрын Ахлах зэрэг
  • 2019 онд Дотрын Тэргүүлэх зэрэг
  • 1994 – 1996 онд АУИС дотрын эмч, гастроэнтерологи резидентурын сургалт
  • 1996 онд АУИС хэвлийн хөндийн эхографийн оношилгооны сургалт

Ажилласан жил:

·         Дотор, гастроэнтеролог, гепатолог мэргэжлээр тасралтгүй  26 жил ажиллаж байна.

Н.Түвшинбаяр

Н.Түвшинбаяр

Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн их эмч

Мэргэшил, зэрэг:

·         Дотор, гастроэнтеролог, гепатолог эмч

·         Дотрын Тэргүүлэх зэргийн эмч

 Цол, хэргэм:

Анагаах ухааны магистр

Боловсрол:

  • 1994 – 2001 онд ЭМШУИС-г Хүний Их Эмч мэргэжлээр төгссөн
  • 2007-2008 онд ЭМШУИС, мэдрэл судлалын эмч
  • 2008 онд ЭМШУИС, хүүхдийн мэдрэл судлалын эмч
  • 2012-2014 онд ЭМШУИС, дотор судлалын эмч
  • 2012-2014 онд ЭМШУИС,  АУ магистр
  • 2014 онд ЭМШУИС, гастроэнтеролог эмч
  • 2016 онд Тайвань улсад гастроэнтеролог эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 2019 онд Дотор судлалын ахлах зэрэг
  • 2023 онд Дотор судлалын тэргүүлэх зэрэг
  •  

Ажилласан жил:

·         Дотор, гастроэнтеролог, гепатолог мэргэжлээр тасралтгүй 21 жил ажиллаж байна.

Д.Амгалан

Д.Амгалан

Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн их эмч

Мэргэшил, зэрэг:

·         Дотор, гастроэнтеролог, гепатолог эмч

 

 Цол, хэргэм:

Анагаах ухааны магистр

Боловсрол:

  • 2008-2014 –онд ЭМШУИС, Хүний Их Эмч мэргэжлээр төгссөн
  • 2016-2018 онд АШУҮИС, Дотрын резендурын сургалт
  • 2019-2020 онд АШУҮИС, гастроэнтеролог эмчийн мэргэжил олгох сургалт
  • 2021-2023 онд АШУҮИС, АУ-ны магистр

Ажилласан жил:

·         Дотор, гастроэнтеролог, гепатолог мэргэжлээр тасралтгүй  5 жил ажиллаж байна.

Тасаг нэгж