Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Бөөрний мэс заслын тасаг нь 2021 оны 01 сарын 15 нд ЭМЯ-ны шийдвэрээр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн захиргааны дэмжлэгтэйгээр байгуулагдсан одоогийн байдлаар 5 эмчийн бүрэлдхүүнтэй : Зөвлөх эмч С.Амарсайхан,тасгийн эмч нар: З.Төгөлдөр, А.Ханхонгор, Б.Галбадрах, Ө.Золбоо нарын бүрэлдхүүнтэй Монгол улсын зүүн 5 аймаг алслагдсан 3 дүүрэг төвийн 1 дүүрэг УХТЭ-н харъяалалын бүхий хүн амд Бөөр шээсний замын мэс засал /Урологи/ Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй, үргүйдлийн мэс заслаар /Андралоги/ тус тус үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд орчин үеийн шинэ техник технологийн тусламжтай чадварлаг залуу боловсон хүчинтэйгээр хүргэж байна.
УХТЭ-н БМЗ тасаг нь нийт мэс заслынхаа 60 гаруй хувийг Laparscopic болон Endoscopy-оор хийдэг,
Бөөр шээсний замын хорт хавдрын мэс засал /дурангийн мэс засал 70-80%/
· Бөөрний хавдар
· Шээлгүүрийн хавдар
· Давсагны хавдар
· Гадна бэлэг эрхтэний хавдар / эрэгтэй эмэгтэй/
· Түрүү булчирхайн хорт хавдар
Бөөр шээсний замын чулуужах өвчин түүнд хийгдэх мэс засал / дурангийн мэс засал 90%/
· Бөөрний чулуу
· Шээлгүүрийн чулуу
· Давсагны чулуу
· Шээдэг сүвний чулуу
Түрүү булчирхайн хоргүй томрол болон хорт хавдрын мэс засал /дурангаар 70-80%/
· BPH
· Prostate cancer
Бөөр шээсний замын нөхөн сэргээх мэс засал
· Шээлгүүрийн нарысал
· Бэлэг эрхтэний нөхөн сэргээх мэс засал
Үргүйдлийн оношилгоо эмчилгээ мэс засал
· Төмсөг болон үрийн багцад хийгдэх мэс засал
Одоогийн байдлаар бөөр шээсний замын хорт хавдрын мэс заслын 80-90%-г бага зүслэг хор хөнөөл багатай дурангийн мэс заслаар хийж байна.