+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Тасаг нэгж

Тасаг нэгж

Бөөрний мэс заслын тасаг

Бөөрний мэс заслын тасаг | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

 

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Бөөрний мэс заслын тасаг нь  2021 оны 01 сарын  15 нд ЭМЯ-ны шийдвэрээр  Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн захиргааны дэмжлэгтэйгээр байгуулагдсан одоогийн байдлаар 5 эмчийн бүрэлдхүүнтэй : Зөвлөх эмч С.Амарсайхан,тасгийн эмч нар: З.Төгөлдөр, А.Ханхонгор, Б.Галбадрах, Ө.Золбоо нарын бүрэлдхүүнтэй Монгол улсын зүүн 5 аймаг алслагдсан 3 дүүрэг төвийн 1 дүүрэг УХТЭ-н харъяалалын бүхий хүн амд Бөөр шээсний замын мэс засал /Урологи/ Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй, үргүйдлийн мэс заслаар /Андралоги/ тус тус үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд орчин үеийн шинэ техник технологийн тусламжтай чадварлаг залуу боловсон хүчинтэйгээр хүргэж байна.

УХТЭ-н БМЗ тасаг нь нийт мэс заслынхаа 60 гаруй хувийг Laparscopic болон Endoscopy-оор хийдэг,

Бөөр шээсний замын хорт хавдрын мэс засал /дурангийн мэс засал 70-80%/

·         Бөөрний хавдар

·         Шээлгүүрийн хавдар

·         Давсагны хавдар

·         Гадна бэлэг эрхтэний хавдар / эрэгтэй эмэгтэй/

·         Түрүү булчирхайн хорт хавдар

Бөөр шээсний замын чулуужах өвчин түүнд хийгдэх мэс засал / дурангийн мэс засал 90%/

·         Бөөрний чулуу

·         Шээлгүүрийн чулуу

·         Давсагны чулуу

·         Шээдэг сүвний чулуу

Түрүү булчирхайн хоргүй томрол болон хорт хавдрын мэс засал /дурангаар 70-80%/

·         BPH

·         Prostate cancer

Бөөр шээсний замын нөхөн сэргээх мэс засал

·         Шээлгүүрийн нарысал

·         Бэлэг эрхтэний нөхөн сэргээх мэс засал

Үргүйдлийн оношилгоо эмчилгээ мэс засал

·         Төмсөг болон үрийн багцад хийгдэх мэс засал

 Одоогийн байдлаар бөөр шээсний замын хорт хавдрын мэс заслын  80-90%-г бага зүслэг хор хөнөөл багатай дурангийн мэс заслаар хийж байна.

 

 

Тасаг нэгж