Ажлын байранд тавигдах шаардлага:
- Албан тушаалын чиг үүрэгт хамаарсан мэргэжилтэй байх
- Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Төрийн албаны мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх
- Хулдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх
- Таван жилээс дээш ажилласан туршлагатай байх
- Удирдан зохион байгуулах /Хариуцсан ажлаа төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавих/
- Багаар ажиллах болон Дүн шинжилгээ хийх чадвартай байх /Эдийн засгийн болон санхүүгийн шинжилгээ хийх/
- Асуудал шийдвэрлэх /Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль тогтоомж, дүрэм журам нийцүүлэн ажиллах/
- Манлайлах /Ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэх, ажил хэргийнх хувьд бүтээлч/
- Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Ачаалал даах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
- Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia.mn сайтаас/
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
Та манай эмнэлэгт ажилласнаар
- Доктор, магистраар суралцахад сургалтын төлбөрийн хөнгөлөлт
- Төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад ажлын байран дээрээ хамрагдах
- 2-5 насны хүүхдээ байгууллагын цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах
- Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эмнэлэг дээрээ авах
- Эмнэлгийн чийрэгжүүлэх, бялдаржуулах клубт төлбөргүй хамрагдах
- Эрүүл, чанартай, хөнгөлөлттэй үнэ бүхий өдрийн хоол
- Ажилтны мэргэшлийн болон хувийн хөгжилд тохирсон гадаад, дотоодын, ажлын байран дээрх сургалтуудад хамрагдах
- Чадварлаг, эрч хүчтэй, найрсаг хамт олон хүлээж байна.
Материал хүлээн авах хугацаа:
- 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цаг хүртэл
Байршил:
· Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Захиргаа, хүний нөөцийн алба, 1219 тоот өрөө
Холбоо барих утас:
- 70150205, 70150308