Tавигдах шаардлага:
- Анагаах ухаан, эрх зүй, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн, тухайн мэргэжлээр 8-аас доошгүй жил ажилласан, мэргэжил нэгт болон үйлчлүүлэгч, олон нийтийн дунд нэр хүндтэй
- Ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдсан (Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан буюу ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно)
- Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй (Ёс зүйн хяналтын хорооноос лавлагаа авах)
- Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой
- Дээрх шалгуурыг хангасан иргэн өөрөө эсхүл төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээний байгууллага, анагаах ухааны боловсрол олгох сургууль, мэргэжлийн нийгэмлэг холбоо, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж болно
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia.mn сайтаас/
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
Материал хүлээн авах хугацаа:
- 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл
Байршил:
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Захиргаа, хүний нөөцийн алба, 1222 тоот өрөө
Холбоо барих утас:
- 70150205, 70150308