+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Тусламж үйлчилгээ

Тусламж үйлчилгээ

ХОЛБОХ ЭД, ҮЕ СУДЛАЛЫН КАБИНЕТ

Холбох эд, үе судлалын кабинет нь хэрх, үе, яс, булчингийн өвчин, эмгэгийн оношилгоо, эмчилгээг амбулатори болон хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид үзүүлж эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг бөгөөд хэрх, үе, яс, булчингийн өвчин эмгэгийн үеийн шинжилгээг өөрийн эмнэлгийн дүрс оношилгоо болон лабораторид хийдэг тул оношилгоо баталгаатайн дээр хурдан шуурхай үйлчлэх боломжтой.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан: 8:00-16:30

Байршил: УХТЭ-ийн Хоёрдугаар байрны 2 давхарт 210 тоот

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Тус кабинет нь хэрх, үе, яс булчингийн тогтолцооны дараах өвчин, эмгэгийг оношлон эмчлэж байна. Үүнд:

Хэрхийн эмгэгүүд

  • Хэрх төст үений үрэвсэл
  • Тогтолцооны улаан яршил
  • Тогтолцооны хатуурал
  • Дерматомиозит
  • Холбогч эдийн холимог өвчин
  • Шигрений хам шинж
  • Залуучуудын Стилла өвчин
  • Хэрлэгт полимиалги

Судасны үрэвсэл

  • Такаясын өвчин
  • Зангилаат периартериит
  • Вегенерийн мөхлөнгөр
  • Бехчетийн өвчин
  • Бичил полиартериитууд

Серологи сөрөг спондилоартропатия

  • Бехтеревын өвчин
  • Рейтерын өвчин
  • Хайрст үлдний үений үрэвсэл

Халдвараар үүсгэгдсэн артрит

  • Бактерийн гаралтай артрит
  • Хэрх чичрэг

Бодисын солилцооны алдагдлын үед илрэх эмгэг

  • Тулайн хурц сэдрэл

Яс үений өвчнүүд

  • Остеоартрит/ полиартрит/
  • Остеонекроз
  • Педжетийн өвчин

Тулгуур- хөдөлгөөний аппаратын эмгэг

  • Фибромиалгия
  • Зангилаат улайлт
  • Бурсит
  • Тендинит
  • Тендоваганит
  • Энтезит гэх мэт

Мөн үйлчлүүлэгч болон түүний гэр бүл, асран халамжлагч нарт дараах чиглэлээр зөвлөгөө өгч байна. Үүнд:

  • Бодисын солилцооны алдагдлын үед илрэх үений эмгэг болон яс булчингийн тогтолцооны эмгэгээс урьдчилан сэргийлэх
  • Хэрхийн эмгэгийн хяналт, сэдрэлээс  урьдчилан сэргийлэх, үе хамгаалах чиглэлээр тус тус зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Хэрэв танд болон таны ойр дотны хүмүүст удаан хугацаагаар халуурах, ядарч сульдах турах, үеэр өвдөх, хөших, яс булчингаар өвдөх, арьс салстаар тууралт гарах, арьс хатуурч хуурайших, нүд ам хуурайших, гарын хурууны үзүүр хөрөх, хөхрөх, үс унах, хумс хугарах зовиур илэрвэл хэрх үе судлалын эмчид үзүүлэхийг зөвлөж байна. 

Тусламж үйлчилгээ