+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Тусламж үйлчилгээ

Тусламж үйлчилгээ

АРЬС ГОО ЗАСЛЫН КАБИНЕТ

УХТЭ-ийн поликлиникийн тасгийн арьс, гоо заслын кабинет нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гурав дахь шатлалын түвшинд хүн амын дунд зонхилон тохиолддог арьс, гоо заслын өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан: 8:00-16:30

Байршил: УХТЭ-ийн Б байрны 2 давхарт 213 тоот

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Үзлэг, оношилгоо, эмчилгээ:

  • Шалтгаан тодорхойгүй арьсны өвчнүүд
  • Харшлын шалтгаант арьсны өвчнүүд
  • Арьсны идээт өвчнүүд
  • Вирусын шалтгаант арьсны өвчнүүд
  • Цэврүүтэх өвчин
  • Мэдрэлийн шалтгаант арьсны өвчнүүд
  • Удамшлын өвчин
  • Васкулитууд (цусны судасны гаралтай өвчнүүд)
  • Холбогч эдийн өвчин
  • Мэргэжлээс шалтгаалах арьсны өвчин
  • БЗДС-ын үед арьс, салстад гарах өөрчлөлт, тууралтат өвчнүүдийг орчин үеийн лабораторийн шинжилгээ хийж үзэж, оношлон эмчилж байна.                                                                 

Эмчилгээний гоо засал:

Арьсны эрүүл ахуйн хэв шинжийг тодорхойлох

  • Төрөл бүрийн бигнүүр, бүрхэвчүүд тавих
  • Хөгшрөлтийн толбо, нөсөөг арилгах
  • Батга цэвэрлэх
  • Арьсны өвчний үеийн тосон түрхлэг, шавшлага хийх
  • Нүүрний өнгөц өргөссөн хамар, хацрын судсыг арилгах
  • Үү, ургацаг, мэнгэ авах
  • Халдварт нялаахай авах зэрэг үйлчилгээ хийж байна.
Тусламж үйлчилгээ